Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Тоймч, нийтлэлч

У.ОРГИЛМАА

Тоймч, нийтлэлч ...

Нийт уншсан: 29925Нийт мэдээ: 50
“БУУТАЙ” ТӨРТЭЙ ЭВЛЭРЭХИЙГ ХҮССЭН “ГАВТАЙ” БИЗНЕС3 сар 13. 9:03

"Монголиан коппер корпорейшн” ХХК-иас Засгийн газарт хүсэлт хүргүүлжээ. “Шалдаа бууж эвлэрэхийг хүслээ” гэж мэдээллийн сайтаас уншлаа

Уншсан: 183Сэтгэгдэл: 0
ӨМЧ ХУВЬЧЛАГЧДАА БИШ БАНК ЗАЛГИГЧДАА ИЛРҮҮЛ ДЭЭ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ!2 сар 28. 14:36

МАН унаж болох доод хязгаар руугаар эрчимтэйгээр яаран унаж байна. Ингэж унахдаа өнгөрсөн 30 жилийн ардчиллын үр шимийг булааж аваад унах нь

Уншсан: 185Сэтгэгдэл: 0
СҮЛД ХОТОЙЖ СҮҮ ЭЭДЭЭГҮЙ ЭЭ! /2019.02.04/2 сар 11. 9:23

Жиргээчдэдээ сайхан амрахыг хүсээд унтахыг хичээлээ. Болж өгдөггүй ээ. Өдөржин уншсан, сонссон бүхэн тархин дотор зодолдоно. Иргэд төрдөө яасан итгэлгүй болж байна аа. Хэсэг бүлэг хүнд биш Төрд дургүй болно гэдэг хэвийн үзэгдэл мөн гэж үү..гэх мэт.

Уншсан: 485Сэтгэгдэл: 1
О.УРАНЧИМЭГ: МҮОХ-НЫ АЛДААГ ОДОО Л ЗАСАХГҮЙ БОЛ ОЛИМПЫН ТҮҮХЭНД ХАРААР БИЧИГДЭНЭ1 сар 16. 10:55

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Доктор (Ph.D), спортын түүх судлаач О.Уранчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Монголын олимпизмын түүх, олимпийн боловсрол судлалыг шавь нартаа өвлүүлэн үлдээж, тамирчдын боловсрол олгоход амьдралынхаа хагас зуун жилийг зориулж яваа төдийгүй өнөөдөр МҮОХ-ны үйл ажиллагааны талаар дуугарах бүрэн эрхтэй, салбарынхандаа тод танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн хүн

Уншсан: 181Сэтгэгдэл: 0
У.ХҮРЭЛСҮХ ТА ҮНЭНИЙГ ХЭЗЭЭ ӨЧИХ ВЭ!2018, 12 сар 25. 12:31

“Хэрэгтэн Аюуш биш, хэрэгт холбогдсон Аюуш байна аа” гэдэг шиг “60 тэрбумын хэргийн эзэн”, сонссоноороо буруутаж, С.Баяр, Д.Амарбаясгалан хоёрын даалгавраар түрүүлж дуугарсан, түрүүлж ажлаа өгсөн Ц.Сандуй “уушиг нээжээ”. Яасан ч том уушигтай юм. Яагаад ч өдий хүртэл дуугарахгүй төрийг хүртэл гацаачихав аа, Ц.Сандуй? Тэр үед л “У.Хүрэлсүх ээ, чи хамт сонссон шүү дээ” гээд чирээд явсан бол иймдээ хүртэл хагараад Төрийн махны машин биш хуулийн машин ажиллаж байх байлаа шүү дээ. “Шинэ Монгол хаад” гэдэг тэр байшинг мэднэ ээ

Уншсан: 367Сэтгэгдэл: 0
МАНАН ДУНДААС С.БАЯРЫГ ХАЙХУЙ...2018, 12 сар 19. 10:16

Улс даяараа Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг “тамлаад” байгаа хонгилыг хайж, хонгилын эзэн, үүсгэн байгуулагчийг үзэн ядацгааж байна. Тэр хонгил МАНАН-тай тун холбоотой гэсэн

Уншсан: 357Сэтгэгдэл: 0
ГАЦААНААС ГАРАХЫН “АЮУЛ”2018, 12 сар 18. 10:30

Хагарсан “МАН”-ыг буцааж наах тус бүр дөрвөн гишүүний төлөөлөлтэй албан бус ажлын хэсэг амралтын өдрүүдэд хүртэл “цайны газар” ч хамаагүй хэлцлээ үргэлжлүүлсээр байна. Гэхдээ “Эвлэрэх процесс”-ийг эвийг эрхэмлэгч тал эрс эсэргүүцэж байгаа аж. Учир нь УИХ-ын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлж “гацаанаас гаргах” гол түлхүүр нь “ЖДҮ-чидээ яах вэ” гэдэг асуудал болоод байгаа аж. Одоогийн байдлаар даруй гурван гишүүн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах кнопны үнэтэй “ЖДҮ” гэдэг бялуунаас гүн хордлого авч бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхэд хүрээд байна. Тэднийг “өрөвдөж”, “харж үзэж” ЖДҮХС-гаас УИХ, Засгийн газрын хамаарал бүхий компани зээл авсан гэх хэргийг чимээгүйхэн дарж өнгөрөөвөл УИХ-ын хэвийн үйл ажиллагаа хангагдах юмсанжээ. “Гацаанаас гаргах” албан бус ажлын хэсгийн доторх “гацаа” ердөө л үүнд оршиж байна.  Дараагийн нэг асуудал нь УИХ-ын нэр бүхий 22 гишүүн өнгөрсөн долоо хоногт дээрх “хэрэгтэй” холбогдуулан УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байгаагаа мэдэгдэж гарын үсэг цуглуулж эхэлснээ зарласан. Айдасгүй, ичих нүүртэй нь ямар нэг байр суурь илэрхийлэх шаардлагатай болсон учраас “Унаж яваа морь нь хулгайн замаар ирсэн эсэхийг шалгуулах” гэсэн нь тэр. Энэхүү 22 гишүүн дээр “дөрвөн ЖДҮ-чин”, дээр нь УИХ-ын дарга өөрөө нэмэгдвэл 27 гишүүний гарын үсэг бүрдэх юм. Засгийн газрыг огцруулахад 27 гишүүн гарын үсгээ зурсан шүү дээ. Тэднээс дөрөв нь “ЖДҮ-чин” буюу ЖДҮХС-аас УИХ, Засгийн газрын хамаарал бүхий компани нь зээл авсан гишүүд байж л дээ.  Уг нь энэ сангийн мөнгө ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулахад жинтэй нөлөө үзүүлдэг жижиг, дунд үйлдвэрүүдэд олгох ёстой байтал “нэгэн гишүүний” хэлсэнчлэн мэдээлэлд ойр буюу хэн нэгний гарын үсгийг барьж очоод аваад байсан нь гэмт хэргийн шинж чанартай байсан учраас хууль, хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. Түрүүчээсээ нэр бүхий дөрвөн гишүүнийг УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг ч хэлэлцэх нь тодорхой болчихлоо.  Тэгэхээр нь цаг хожих, эсвэл тохиролцөө зөвшилцөөний аргаар бүрэн эрхтэйгээ зууралдахын тулд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж байж хуралдаа сууна гээд бойкот хийсэн. М.Энхболд нь хуулийн дагуу бол огцоръё, хурал удирдахгүй байж болно гэв. Бойкотлогчид яаж “хохироохоо” мэдэхээ болив. Яагаад гэвэл зорилго нь М.Энхболдоор хурал удирдуулахгүй байх биш нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хойш тавиулах, намжаах, ерөөсөө “ЖДҮ-чидийн асуудал”-ыг хойш тавих явдал байсан. Цаг хугацааны хувьд “60 тэрбумын асуудал” нэгдүгээрт байсан ч гэмт хэрэг болох нь тогтоогдсон, илэрсэн, бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь “ЖДҮ-чидийн” хэрэг байв.  УИХ, түүний томилсон Засгийн газрын гишүүдтэй холбоотой ийм хэрэг илэрчихээд, цаашид ч нэмэгдэж болзошгүй байхад УИХ-ын дарга яах ёстой вэ. Өөрт нь зэвүүцэгчдийн хүслийг хангаж хурал удирдахгүй байя гэв. Харин өөрийгөө УИХ-ын дарга хэвээр байлгахын тулд “ЖДҮ-чидийн хэргийг нуун дарагдуулах, намжаах” эрх ч, ёс зүй ч түүнд байхгүй. Тэгэхээр эвлэрэх ажлын хэсгийнхний буулт хийгээд байгаа тал нь “М.Энхболдын” гэх тал биш,харахад УИХ-ын даргыг огцруулахын тулд эцсээ хүртэл тэмцэж буй мэт боловч үнэн хэрэгтээ“ЖДҮ-чидийн хэрэг”-ийг түр дарах гэсэн хүмүүс юм. Өөрөөр хэлбэл “нэгэнт хагарсан хатигныхаа идээг түр боогоод нуугаад аргалчихъя” гээд байгаа юм. Харин М.Энхболдыг суудалд нь үлдээх гээд байгаа мэт харагдаж буй УИХ-ын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх гэсэн тал нь “наад идээ бээр чинь удвал хорт хавдар болно оо. Эмчилье, аваад хаячихъя” гээд УИХ-аа хуралдуулах гээд байна.  Хэрэв УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангая гэвэл “ЖДҮ-чдийг чадвал бүр, ядвал түр мартагнуулах”, энэ хэргийг хэрэг биш болгох, ёстой л хайр дурлал биш шохоорхол байсан юм аа” гэдэг шиг үл тоож хариуцлага тооцохгүй өнгөрөөх хэрэгтэй болж байна. Үүнийг “ЖДҮ-чидтэй тал” буюу Засгийн газрын гишүүдтэй тал нь биш, харин тэдэнтэй хариуцлага тооцох үүрэгтэй 27-ийн тал нь зөвшөөрөхгүй байгаа юм.  Гацаа энд л байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсныхоо дараахан “Би ард түмнийхээ итгэлийг алдахаас айж байна” гэсэн. Айдаггүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад хийсэн айлчлалаасаа буцаж ирэхэд “гацаасан хэвээр” байх даалгавар лав амжилттай биелж чуулганыг хуралдуулсангүй. Харин цаашаа хэдий болтол тэсэх вэ. Ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын 7-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр “Би гурав дахь удаагаа асуудал оруулж ирж байна.Эхний хоёр дээр нь та нар татгалзсан хариу өгсөн. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм. Хууль дээдлэх ёстой гэсэн зарчимтай УИХ чинь яагаад энэ хүмүүсийг журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм бэ. Түдгэлзүүлэхгүйгээр шалгах жирийн иргэн хоёр чинь шал өөр шүү дээ. Энэ шударга ёсыг тогтоохын төлөө л би оруулж ирж байна” гэж хэлсэн.  Одоо хэрхэхийг М.Энхболдын, эсвэл У.Хүрэлсүхийн тал гэх хүмүүс ч биш зөвхөн хуулийн байгууллага шийдэх болно. Харин хуулийнхны тавьсан шаардлага буюу шалгуулах хүмүүсийг бүрэн эрхээс нь салгаж өгөх эсэх нь УИХ-ын гацаалтын гол шалтгаан. Хэдий хүртэл гацаах вэ гэдэг нь У.Хүрэлсүхээр даргалуулсан МАН-ынхны шийдвэрээс шалтгаална.

Уншсан: 284Сэтгэгдэл: 0
Р.БОЛД: УИХ-ЫН ДАРГА ХУУЛЬД ЗААГААГҮЙ ҮНДЭСЛЭЛЭЭР ОГЦРОХ БОЛОМЖГҮЙ2018, 12 сар 14. 10:02

УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болдтой УИХ-ын даргыг огцруулах асуудалд хамаарах хууль, эрх зүйн гаргалгааны талаар ярилцлаа.

Уншсан: 550Сэтгэгдэл: 2
Хүсч байна уу, У.Хүрэлсүх сайд аа!2018, 11 сар 28. 9:09

Эвлэрэх цаг болжээ. Боломж ч байна

Уншсан: 301Сэтгэгдэл: 0
“АРДЧИЛЛЫН ЦАГААН МОРЬ”-НЫ ГЭДСИЙГ ХҮҮЛЭХ ҮҮ2018, 10 сар 31. 9:39

Одоогоос зургаан жилийн өмнө, 2012 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр МоАХ-г удирдаж байхдаа өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэгэн уярам сайхан үгийг хэлж билээ. “Ардчиллын цагаан морь дүүхэлзэж байна

Уншсан: 347Сэтгэгдэл: 0
Дараагийн 10 мэдээ


Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1388156Сэтгэгдэл: 542

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 42708Сэтгэгдэл: 56

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 38540Сэтгэгдэл: 40

У.ОРГИЛМАА Уншсан: 29925Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 28671Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 10137Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 4635Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1319Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.