Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1485899Нийт сэтгэгдэл: 547

ХҮНИЙ НҮДНИЙ ТУХАЙ ХҮМҮҮСИЙН МЭДДЭГГҮЙ 35 БАРИМТ

6-р сарын 15 | 10 цаг 33 минут
  1. Хүний нүд зургийн аппараттай төстэй. 

Аппаратны дуран, нүдний торлог бүрхэвч гэрлийг ижил замаар ойлгодог. 

  1. Нүд 500 сая жилийн өмнө бий болсон. 

Эрдэмтэд нүдийг 500 сая жилийн өмнө анх бий болсон гэж тооцоолдог. Гэхдээ анхандаа маш энгийн буюу гэрэл, харанхуйг ялгах л үүрэгтэй байжээ. 

  1. Бор өнгийн нүд хамгийн түгээмэл байдаг. 

Дэлхийн хүн амын 55 орчим хувь нь бор нүдтэй. Нүдний өнгө удамшдаг байна. 

  1. Хоёр өөр өнгийн нүдтэй хүмүүс байдаг. 

Үүнийг хетерохромия гэдэг бөгөөд ихэвчлэн удамшдаг боловч өвчин эмгэгтэй холбоотойгоор үүсэх боломжтой. 

  1. Эвэрлэг бүрхэвч гэдэг нь нүдний солонгон бүрхэвч болон хүүхэн харааны дунд байдаг тунгалаг зүйлийг хэлдэг. 

Энэ нь нүдэнд тоос шороо, нян орох, нарны хэт ягаан туяанаас хамгаалах үүрэгтэй. Хэрэв эвэрлэг бүрхэвч гэмтвэл нүдэнд харагдах гэрлийн тусгал өөрчлөгддөг учраас хүн хэвийнээр харж чадахаа больдог. 

  1. Нүдний хараа шалгагч үсгийг бүгдийг нь харах нь энгийн үзэгдэл. 

Ихэнх хүн нүдний хараа шалгагч үсгийг харж чадах нь хараа сайн байгаагийн шинж гэж үздэг. Гэвч энэ нь ердөө хараа хэвийн байгаагийн илрэл ажээ. 

  1. Худалч хүн харц тулгарахаас зайлсхийдэг гэдэг нь худал. 

Бодит байдал дээр хүн худал хэлж байхдаа үнэн ярьж байгаа мэт харагдахын тулд харин ч ярилцагчийнхаа өөдөөс цоо ширтэх, хэвийн хэмжээнээс олон удаа харц тулгарах хандлагатай байдаг. 

  1. Зарим бие давхар эмэгтэйн хараа мууддаг. 

Даавар ихсэх болон биед гарч буй бусад өөрчлөлтөөс болоод зарим жирэмсэн эмэгтэйн нүд бүрэлзэх, хуурайших тохиолдол гардаг боловч хүүхэд төрмөгц эргээд хэвэндээ ордог байна. 

  1. Урт хугацаагаар ном унших, дэлгэц ширтэх үед нүд ядардаг. 

Хүн ном унших, дэлгэц ширтэж байхдаа ердийнхөөсөө бага анивчдаг учраас нүдний булчингууддаа амрах чөлөө олгодоггүй байна. 

  1. Аварга загасны эвэрлэг бүрхэвч хүнийхтэй төстэй. 

Тиймээс аварга загасны эвэрлэг бүрхэвчийг хүнд шилжүүлэн суулгах боломжтой. 

  1. Нүдээ нээлттэйгээр найтаах боломжгүй. 

Хамар болон нүдний мэдрэлийн судал холбоотой байдаг. Тиймээс найтаах үеийн сэрэл тархинд хүрч, тархиар дамжин зовхин дахь мэдрэлийн судалд нөлөөлж, хүн өөрийн эрхгүй нүдээ аньдаг ажээ. 

  1. Тамхи татдаг хүний нүд хоёр дахин их аргадаг. 

Тамхи татдаг хүний нүд илүүтэй загатнадаг, түүгээр ч зогсохгүй дам тамхичдын нүд аргах нь элбэг байдаг. 

  1. Нарны гэрэл нүдийг гэмтээдэг. 

Нүдэнд цагаа буух, нүд улайх зэрэг нь нарны хурц гэрлээс үүдэлтэй. Үүнээс сэргийлэхийн тулд нүдээ битүү халхалсан нарны шил зүүх хэрэгтэй юм. 

  1. Ихэнх нүдний гэмтэл түргэн эдгэрдэг. 

Хүний бие махбод нүд бол маш чухал эрхтэн гэдгийг ойлгодог тул ихэнх нүдний гэмтэл, шарх маш түргэн эдгэрдэг. Жишээ нь зөв эмчилгээн дор эвэрлэг бүрхэвчийн цуурал ердөө хоёр хоногт эдгэрдэг байна. 

  1. Нүдний солонгон бүрхэвч 256 давтагдашгүй онцлог шинжтэй. 

Хурууны хээнд энэ онцгой шинж 40 байдаг. 

  1. Орон зайг хоёр нүд нийлж тодорхойлдог. 

Аливаа зүйл хэр хол зайд байгааг, мөн ямар хэмжээтэйг хоёр нүд хамтдаа тодорхойлдог. 

  1. Нулимс гадны халдвараас сэргийлдэг. 

Хөмсөг, сормуусыг нэвтрэн нүдэнд орсон тоос шороо нулимсаар угаагдан арилдаг. Нулимс хүний нүдийг чийглэж, цэвэрлэж, элдэв бохирдол халдвараас хамгаалж байдаг. 

  1. Аюулаас сэргийлэхийн тулд нүд анивчдаг. 

Нүдэнд гадны биет хэтэрхий ойртсон үед, эсвэл хэт хурц гэрэл гарч нүдэнд аюул учруулж болзошгүй болсон үед зовхи нь хаагдах рефлекстэй байдаг. 

  1. Хүний нүд урвуугаар хардаг.

Хүний нүд үнэн хэрэгтээ дүрсний хөл толгойг сольж хардаг боловч тархи зөв болгож харуулдаг.

Эвэрлэг бүрхэвч гүдгэр байдагтай холбоотойгоор гэрэл хугарч эсрэг дүрс үүсгэдэг ажээ. 

  1. Хүний нүд хүлээж авч, ялгах боломжгүй өнгө байдаг. 

Эдгээр өнгийг "боломжгүй өнгө" гэж нэрлэдэг бөгөөд нүдний солонгон бүрхэвчийн эс ялгаж харж хүчирдэггүй байна. Зарим тохиолдолд энэ өнгөнүүдийн нэг нь маш олон өнгөний холимог мэт харагдах үе гардаг ажээ. 

  1. Нүдний будгаа гурван сар тутам сольж байх хэрэгтэй. 

Тослог эсвэл шингэн төрлийн нүдний будаг, жишээ нь сормуусны будганд нян үржих таатай нөхцөл бүрэлдсэн байдаг. Тиймээс будгаар дамжин нүдэнд халдвар орох эрсдэлтэй юм. 

  1. Нүдний будгаа сольж хэрэглэж болохгүй. 

Дээр дурдсанчлан нүдний будганд нян ихээр агуулагдаж байдаг тул бусадтай сольж хэрэглэвэл халдвар авах эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг. 

  1. Шизофрени өвчтэй эсэхийг нүдээр нь мэдэж болно. 

Энэ төрлийн сэтгэцийн өвчнийг энгийн нэгэн нүдний сорилоор 98.3 хувийн магадлалтайгаар оношилж болно. Шинжилгээгээр нүдний ердийн бус хөдөлгөөн байгаа эсэхийг шалгадаг ажээ. 

  1. Хүний биеийн судас байдаггүй цорын ганц хэсэг бол эвэрлэг бүрхэвч. 

Гэрлийг саадгүй нэвтрүүлэхийн тулд эвэрлэг бүрхэвч тунгалаг байх шаардлагатай бол судас тунгалаг биш билээ. 

  1. Сансрын нисгэгч уйлах боломжгүй. 

Сансарт татах хүч байхгүй тул нулимс урсахгүй, харин нүдэн дотор бөөгнөрөн, нүд хорсгохоос хэтрэхгүй ажээ. 

  1. Хүн жилд 4 сая 200 мянган удаа нүдээ анивчдаг. 

Нүдээ чийглэхийн тулд хүн анивчдаг. Насанд хүрсэн хүн минутад 15-20 удаа анивчдаг бөгөөд эрдэмтэд үүнийг шаардлагатайгаас илүү тоогоор анивчиж байна гэж үздэг байна. 

  1. Хүүхэд насанд хүрсэн хүнээс бага нүдээ анивчдаг. 

Нялх хүүхэд минутад 1-2 удаа анивчдаг бөгөөд зарим судлаач үүний шалтгааныг нүдний аяга нь жижигхэн учраас чийгшүүлэх шаардлага бага байдаг гэж үздэг бол, зарим нь хүүхэд ихэнх цагаа унтаж өнгөрөөдөг тул нүд нь ядардаггүй гэж тайлбарладаг байна. 

  1. Нүд бол хамгийн хурдан эрхтэн. 

Хүний нүд 1/100 секундээс бага хугацаанд аливааг олж харөх чадвартай. 

  1. Нүдэнд өнгө ялгаж, аливааг дүрслэхэд 7 сая эс, харанхуйд харахад зориулсан 100 сая савханцар байдаг. 

Савханцар зөвхөн хар, цагаан, саарал өнгө ялгадаг боловч харанхуйд тун мэдрэмтгий болж аливаа юмны хэлбэр дүрсийн тодорхойлж чаддаг билээ. 

  1. Хүний нүд ердөө гуравхан өнгө хардаг. 

Солонгон бүрхэвчинд улаан, цэнхэр, ногоон өнгөнд тус тус мэдрэмтгий гурван төрлийн эс байдаг. Энэ гурван төрлийн эс нийлэн, гэрлийн тусламжтайгаар бусад өнгийг хардаг байна. 

  1. Улаан, ногоон өнгөний сохор хүмүүс бүгд эрэгтэй.

Улаан, ногоон өнгө хүлээн авагч нь Х хромосомд агуулагддаг. Х хромосом нь эрэгтэй хүнд 1 байдаг бол эмэгтэй хүнд 2 байдаг ажээ. Тиймээс эмэгтэй хүний нэг Х хромосом гэмтэлтэй байлаа ч улаан, ногоон өнгийг ялгах чадвартай байх юм. 

  1. Үр тогтсоноос ердөө 14 хоногийн дараа нүд бүрэлддэг. 
  1. Цэнхэр нүдтэй хүмүүс бүгд төрөл садан. 

Анхандаа хүн төрөлхтөн бүгд бор нүдтэй байсан боловч 6000-10000 жилийн өмнө генийн хувьсал явагдаж цэнхэр нүдтэй хүн бий болсон аж. Тиймээс цэнхэр нүдтэй хүн болгон ямар нэгэн байдлаар хамаатан садан гэсэн үг юм. 

  1. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өнгийг өөрөөр хардаг. 

Эрэгтэй хүнд байдаг тестостерон гэдэг даавар эрэгтэй хүний тархинд нүднээс очих дүрсэнд нөлөөлдөг аж. Тиймээс эрэгтэй эмэгтэй хүмүүс өнгийг өөрөөр хардаг боловч энэ ялгаа нь тун ялихгүй бага юм байна. 

  1. Дөнгөж төрсөн хүүхэд хар, цагаан өнгөөр хардаг. 

Энэ нь солонгон бүрхэвч болон тархины эсүүд бүрэн гүйцэд боловсроогүй байдагтай холбоотой. Гэсэн ч ердөө долоо хоногийн дараа хүүхэд хэвийн хардаг болдог ажээ. 

  1. Зурган дээр улаан нүдтэй гардаг нь нүдний хялгасан судсанд гэрэл ойдогтой холбоотой. 

Зургийн аппаратнаас гялсхийх гэрэл нүдний торлог бүрхэвчинд ойсноор хүн улаан нүдтэй харагддаг. Тиймээс зураг авахуулж байгаа хүн аппаратны зүг биш өөр тийшээ харвал улаан нүдтэй гарах магадлал багасах ажээ.

/Бэлтгэсэн З.Заяа/

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

17°C
Шөнөдөө 8° / Өдөртөө 20°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1485899Сэтгэгдэл: 547

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 49883Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 40634Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 33547Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 31339Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 10985Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 5885Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1535Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.