Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1485938Нийт сэтгэгдэл: 547

НҮҮРС УС ХҮНИЙ БИЕД ЯМАР АШИГТАЙ ВЭ?

7-р сарын 17 | 10 цаг 53 минут

Нүүрс ус хүний биед 6 чухал нөлөө үзүүүлдэг.

1. Энерги үүсгэх мөн цусан дах чихрийн хэмжээг зохицуулах

2. Энерги үүсгэхэд зарцуулагдаж буй уургийн хэрэгцээг багасгах

3. Өөхний хүчлийг задалж, бие махбодийг кетозоос (хүчилшил) сэргийлэх

4. Биологийн таних үйл ажиллагааг сайжруулах.

5. Үнэр, амт оруулах

6. Хүнсний эслэг болдог. 

Хүний бие өөхний хүчил, кетон зэрэг бусад нүүрстөрөгчит нэгдлийг ашиглах боломжтой байхад нүүрс ус чухал байдаг шалтгаан юу вэ? Юун түрүүнд нүүрс ус тогтмол хэрэглэснээр уургийг энергийн эх үүсвэр болгон хэрэглэхээс сэргийлдэг байна. Глюконеогенезийн үйл явц удаашрахад чөлөөлөгдсөн амин хүчлүүд нь фермент, эсрэг бие, хүлээн авуур болон бусад чухал хэрэгцээтэй уургийн нэгдэл үүсэхэд зарцуулагддаг. Цаашилбал хангалттай хэмжээний нүүрс ус нь араг ясны булчин, элэг, зүрх, бөөр зэрэг бусад эдийг задрахаас сэргийлдэг ажээ. Хамгийн гол нь кетозоос сэргийлдэг бөгөөд тархи кетоныг “түлш”-ээ болгон ашиглахад дасан зохицож чадах хэдий ч хэвийн үйл ажиллагаатай байхад нь нүүрс ус болон цусаар эргэлдэж буй чихэр тодорхой хэмжээгээр шаардлагатай болдог байна. Гэхдээ тархи кетоныг ашиглаж дасахаас өмнө цусан дах чихрийн хэмжээ багассанаас болж толгой өвдөх шинж заримдаа ажиглагддаг тул үүнээс сэргийлэхийн тулд багадаа 50-100гр нүүрс ус өдөрт хэрэглэх ёстой аж. Удаан хугацаагаар хоол сойх үед уургийн задрал ба кетозийн үйл явц нь тус тусын өөр шинж тэмдгийг үзүүлж болох ч энэ нь глюкозын багасалттай холбоотой явагдаж буй дасан зохицох үйл ажиллагаа юм. Ерөнхийдөө удаан хугацаагаар хоол сойх үеийн бодисын солилцоо нь эс бусад үйл ажиллагаандаа уураг хэрэглэхийг багасгах, глюкозыг энергийн үүсвэр болгон ашигладаг тархи гэх мэт эрхтнүүдийг хангалттай хэмжээний глюкозоор хангах зорилготой байдаг аж. Мөн дараагийн зорилго нь глюкозын оронд өөхний хүчил ба кетон биеийг “түлш” болгон ашиглах явдал байдаг. Ингээд өөхний хүчил ба глюкозыг бодвол кетон бие нь  энергийн голлох эх үүсвэр болж хувирдаг байна. 

Нүүрс усны нэг бяцхан үүрэг бол хоолонд чихэрлэг амт оруулах юм. Хэлний үзүүр хэсэгт байрлах амтлах мэдрэхүйн хүлээн авуур нь бага хэмжээний нүүрс устай холбогдон тархинд чихэрлэг амттай гэсэн мэдээлэл дамжуулдаг. Гэхдээ чихэрлэгийн хэмжээ чихрийн төрөл бүрт ялгаатай агуулагддаг байна. Жишээ нь глюкозыг бодвол сукроз 30% илүү чихэрлэг байдаг бол сукрозоос фруктоз 2 дахин чихэрлэг байдаг ажээ. Түүнчлэн нүүрс усыг ашигтай болон ашиггүй гэж ангилж болох юм. Ашигтай нүүрс усанд сукроз, глюкоз, фруктоз, мөн лактоз зэрэг ордог бол ашиггүй нүүрс ус нь бага зэрэг эсвэл огт илчлэг агуулдаггүй сахароз, цикламат, аспартам ба ацесулфам багтдаг байна. Сахароз болон цикламат нь хиймлээр гаргаж авсан амт орлуулагч ба аспартам, ацесулфамыг АНУ-д өргөн хэрэглэдэг байна. Аспартам, ацесулфам нь сукрозоос 100дахин чихэрлэг бөгөөд ацесулфам нь аспартамыг бодвол халаахад илүү тэсвэртэй учир талх нарийн боовны бүтээгдэхүүнд хэрэглэгддэг.

 

Целлюлоз, гемицеллюлоз, пектин, ургамлын цавуулаг бас ургамлаас ялгардаг зунгаг зэрэг нь олон ашиг тустай нүүрс усны төрөл юм. Ургамлын цавуулаг, зунгаг, пектин зэрэг уусамтгай эслэг нарийн гэдсээр шимэгдэлгүй бүдүүн гэдсэнд хүрч өөхний хүчил ба хий болон задардаг. Ингэж үүссэн өөхний хүчил нь бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд зарцуулагдаж эсвэл цус руу шимэгдэж болдог учраас хүнсний эслэг нь гэдэсний хэвийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй байдаг ажээ.

Нэг үгээр хэлбэл уусамтгай болон уусамтгай бус эслэгийг хэрэглэснээр биед хэрэггүй илүүдэл бодисоос хялбархан ангижрахад тусалдаг. Хүнсний эслэг нь шимэгддэггүй мөн усыг өөртөө татдаг тул өтгөн зөөлөн их хэмжээтэй болж өтгөн хатдаггүй байна. Харин хангалттай эслэг хэрэглэхгүй бол өтгөний бүтэц өөрчлөгдөн хүндээр бие засахад бэрхшээл учирч хүчтэй дүлэх шаардлагатай болдог. Үүнээс болж бүдүүн гэдэсний хананд цүлхэн эсвэл шамбарам үүсэх магадлалтай. Бүдүүн гэдэсний хананд олон тооны цүлхэн үүсэхийг цүлхэнжил гэж нэрлэдэг. Энэ үед ихэвчлэн ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй ба боловсорч дуусаагүй хоолны үлдэгдэл, нян зэрэг нь цүлхэнд хуримтлагдан исэлдэж хүчил болоод хий үүсгэж, яваандаа цүлхэнгийн үрэвсэл үүсдэг байна. Үүнийг эмчлэхийн тулд эвслийг намдтал эслэгийн хэмжээг хязгаарлаж, нянг устгахын тулд антибиотик хэрэглэдэг. Харин дараа нь өвчин дахихаас сэргийлж их хэмжээний эслэг хэрэглэхийг зөвлөдөг ажээ.

Эслэг нь гэдэсний өвчлөлөөс сэргийлэхээс гадна эрүүл мэндэд тустай олон нөлөөтэй байдгийн нэг нь таргалалт үүсэх эрсдлийг бууруулдаг явдал юм. Эслэг хэрэглэснээр авах илчлэгийн хэмжээ багассан үгүйгээс үл хамааран гэдэс дүүрч цатгалан мэдрэмж төрдөг байна.

Чихрийн шижинтэй хүмүүс ч мөн тохирох хэмжээний эслэгийг хэрэглэх боломжтой. Эслэг нь гэдсэнд хүрмэгцээ глюкозын шимэгдлийг бууруулж, цусан дах чихрийн түвшин огцом өсөхөөс сэргийлдэг аж. Мөн нэмүү хэмжээгээр хэрэглэвэл судасны сорвижилт, хатуурал үүсгэдэг холестрол гэх бодисын шимэгдлийг бууруулдаг байна. 

Инсулин нь элгэн дэх холестролын нийлэгжилтийг идэвхижүүлдэг ба эслэг хэрэглэснээр глюкозын шимэгдэлтийг хорогдуулж, хооллосны дараа ялгарах инсулиныг бууруулснаар сийвэнгийн холестролын түвшинг багасгадаг. Эслэг өөртөө ус татаж, хавдар үүсгэгч хүчин зүйлийг саармагжуулан, түүнтэй  нэгдэж мөн гэдсээр хоол дамжин өнгөрөх явцыг хурдасгаснаар бүдүүн гэдэсний хавдар үүсэхээс урьдчилан сэргийлдэг байх боломжтой ажээ.  

Нүүрс ус нь тэжээлийн үүрэгтэйгээс гадна эсийн таних үйл явцад чухал нөлөөтэй байдаг. Жишээ нь иммуноглобулин буюу эсрэг биеүүд мөн пептид дааврууд нь гликопротейны дараалал агуулсан бүтэцтэй байдаг байна. Хэдэн цаг эсвэл өдрийн турш жам ёсны дагуу явагддаг фермент үүсэх, задрах үйл ажиллагаанд оролцож буй уурагтай холбоотой байдлаар нүүрс усны олон бүрдэлт нэгдлүүд оршиж байдаг байна. Элэг эдгээр уургийг хэмжээ, шинж чанараар нь ялган таньж задалдаг. Ингэснээр нүүрс ус нь уургийн задрах цаг хугацааг тодорхойлдог ажээ.

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

16°C
Шөнөдөө 8° / Өдөртөө 20°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1485938Сэтгэгдэл: 547

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 49884Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 40634Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 33547Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 31340Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 10986Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 5886Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1535Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.