Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1612458Нийт сэтгэгдэл: 568

ТАНИН МЭДЭХҮЙ: СТЕРОЙД ГЭЖ ЮУ ВЭ, ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ, СӨРӨГ НӨЛӨӨ

9-р сарын 4 | 10 цаг 14 минут

Зарим тамирчин хууль бусаар хэрэглэдгээс болж стеройд нь “муу нэр”-тэй болсон боловч үнэндээ олон төрлийн өвчин эмгэгийг эмчлэхэд тусалдаг билээ.

СТЕРОЙД ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ нь маш олон утгатай. Бие махбодиос ялгардаг химийн бодис, ихэнхидээ дааврыг хэлдэг бөгөөд эс, эд эрхтэний үйл ажиллагаанд нөлөөлдөг. Өсч томрох тэр ч бүү хэл хүүхэдтэй болоход хүртэл хэвийн хэмжээний стеройд шаардлагатай байдаг. 

Үүннэс гадна хүний гараар бүтсэн эмийг хэлдэг. Эм нь дотроо кортикостеройд ба анаболик стеройд гэсэн 2 төрөл байдаг ажээ. 

КОРТИКОСТЕРОЙД ГЭЖ ЮУ ВЭ?

Үүнд үрэвслийн эсрэг эмүүд багтдаг. Үүнийг лабораторийн аргаар гаргаж авдаг бөгөөд бөөрний дээд булчирхайгаас ялгардаг кортизол даавартай ижил үйлчилгээтэй байдаг аж. Кортизол нь дархлаа тогтолцоог үрэвсэл үүсгэгч бодис ялгаруулахаас сэргийлдэг. Преднизолон зэрэг кортикостеройд эмүүд нь үрэвсэл үүсгэдэг дархлаа тогтолцооны үйл явцыг удаашруулж эсвэл зогсоох зэрэг нэгэн ижил замаар биед үйлчлэл үзүүлдэг билээ. 

КОРТИКОСТЕРОЙД ЮУГ ЭМЧИЛДЭГ ВЭ?

Загатнах, хавдах зэрэг шинж илэрдэг эмгэгүүдийг анагаахад тусалдаг.

• Ревматойд артрит

• Астма

• Уушигны архаг бөглөрөлт өвчин

• Чонон хөрвөс зэрэг аутоиммуны өвчин

• Хэд хэдэн склерозын төрөл (холбогч эдийн хатуурал)

• Арьс загатнах, экзэм зэрэг арьсны эмгэгүүдийн үед илэрч буй шинж тэмдгийг нь багасгадаг

Мөн харшлын үед богино хугацаагаар хэрэглэхийг зөвлөдөг байна.

ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?

Кортикостеройд нь олон хэлбэрээр байдаг бөгөөд өвчний шалтгаан байрлал зэргээс хамаарч тохирох хэлбэрийг нь сонгож хэрэглэх нь зүйтэй.

• Хатуу ба шингэн

• Амьсгалуур

• Хамрын цацлага

• Тариа

• Тос

• Судсаар хийдэг гэх мэт олон хэлбэртэй байдаг.

КОРТИКОСТЕРОЙДЫН ГАЖ НӨЛӨӨ

Энэ эмийг хэрэглэсэн хугацаа болон тунгаас хамаарч янз бүрийн гаж нөлөө илэрдэг. Богино хугацаагаар хэрэглэвэл жин нэмэх, нүүр хавагнах, бөөлжис хүрэх, сэтгэл санаа тогтворгүй болох, нойр өөрчлөгдөх мөн арьс нимгэрэх, батга гарах, үс ургах, цусан дах чихрийн хэмжээ нэмэгдэх, даралт ихсэх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Энэ нь дархлаа тогтолцоог дарангуйлсантай холбоотой бөгөөд үүнээс болж халдвар авах эрсдэл ихтэй болдог ажээ. 

УДААН ХУГАЦААГААР ХЭРЭГЛЭХЭД ИЛРЭХ ГАЖ НӨЛӨӨ

Кортикостеройдыг өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэвэл ноцтой гаж нөлөө үзүүлдэг. 3 сараас дээш хугацаагаар хэрэглэхэд яс сийрэгжилт үүсгэж амархан хугарамтгай болдог. Хүүхдэд өсөлт удааширах шинж илэрдэг. Үүнээс гадна булчин сулрах, нүдний эмгэгүүд (болор цайх гэх мэт), чихрийн шижин зэргээр өвчлөх эрсдэл нэмэгддэг байна.

АНАБОЛИК СТЕРОЙДЫГ ЮУНД ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?

Энэ нь булчин томроход нөлөөлдөг эрэгтэй бэлгийн даавар болох тестостероны лабораторит гаргаж авсан хэлбэр юм. Ууж эсвэл булчинд тарьж хэрэглэж болдог бөгөөд хүний бие хангалттай хэмжээний тестостерон үйлдвэрлэж чадахгүй байгаа үед хэрэглэдэг. Жишээлбэл бэлгийн бойжилт нь хоцорч байгаа эрэгтэй хүүхдэд хэрэглэж болно. Мөн тестостероны хэмжээ бага насанд хүрсэн эрэгтэй, хорт хавдарын улмаас булчингийн массаа алдаж буй хүмүүс, ДОХ болон бусад эмгэгүүдийн үед эмчийн заавраар хэрэглэнэ.

АНАБОЛИКИЙН ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭ

Булчин нэмдэг, чадал сайжруулдаг хүчтэй нөлөөнөөс нь болоод хүмүүс анаболикийг зүй зохисгүйгээр мөн хэтрүүлэн хэрэглэх тохиолдол гардаг байна. Зарим нь бүр эмчийн заасан хэмжээнээс 100 дахин их тунгаар хэрэглэдэг ажээ. 

АНАБОЛИКИЙН ГАЖ НӨЛӨӨ

Эдгээр нь шингэнийг биед барьдаг мөн батгашил үүсгэдэг ажээ. Удаан хугацаагаар хэрэглэвэл бие махбод тестостерон үйлдвэрлэхээ зогсоодог. Эрэгтэй хүнд төмсөг жижгэрэх, эр бэлгийн эсийн тоо багасах, үр тогтоох чадвар буурах, хөх томрох зэрэг гаж нөлөө үзүүлдэг. Эмэгтэй хүнд халзрах, нүүрэнд үс ургах, сарын тэмдэгийн мөчлөг өөрчлөгдөх, дуу хоолойны өнгө бүдүүрэх шинж илэрдэг. Өсвөр насныханд өсөлт зогсоох сөрөг нөлөөтэй. Өндөр тунгаар хэрэглэвэл ааш зан ширүүсэх, уур уцаартай болох зэргээр сэтгэл санаа тогтворгүй болдог байна.

УДААН ХУГАЦААНД ХЭРЭГЛЭВЭЛ ИЛРЭХ ГАЖ НӨЛӨӨ

Анаболикийг удаан хугацаагаар ялангуяа өндөр тунгаар хэрэглэвэл элэг, бөөр, зүрхийг гэмтээдэг ажээ. Биед шингэн баригдсанаар зүрхний хаван үүсч зүрхний дутагдалд хүргэдэг. Мөн зүрхны шигдээс, тархины цус харвалт үүсэхэд нөлөөлдөг бага нягтралт липопротейн буюу "муу" холестролыг ихэсгэдэг байна.

СТЕРОЙД ХЭРЭГЛЭХЭЭ ХЭРХЭН ЗОГСООХ ВЭ?

Гэнэт хэрэглэхээ зогсоох нь буруу. Ингэснээр сэтгэл санаа тогтворгүй болох, сульдаж ядрах, булчин хөндүүрлэх шинж болон сэтгэл гутрал үүсдэг байна. Мөн бэлгийн дур хүслийг бууруулдаг. Хэрвээ ямар нэг эмгэгийн эмчилгээнд хэрэглэж байгаа болж тухайн өвчний шинж тэмдгүүд эргэж илэрдэг. Эмчийн заавраар тунгаа аажмаар бууруулж хэрэглэх нь аюулгүй арга бөгөөд үүний үр дүнд гарах шинж тэмдэг нь ч ноцтой биш байх болно.

/Бэлтгэсэн З.ЗАЯА/

1

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.***Зочин   • 11 сарын 6. 23 цаг 48 минут

Steroid tohorih tungaar heregleed beltgel hiigeed yvbal biyiin bulchin hurdan tomroh uu? Bas haanas awah we

Улаанбаатар

-22°C
Шөнөдөө -24° / Өдөртөө -9°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1612458Сэтгэгдэл: 568

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 56174Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 45704Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 37362Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 35269Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11752Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 7484Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

У.БАТТАМИР Уншсан: 2126Сэтгэгдэл: 0

Эрүүл мэндийн зөвлөх, нийтлэлч, тоймч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.