Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Нийтлэлч, тоймч

Р.ЭМҮЖИН

Нийтлэлч, тоймч ...

Нийт уншсан: 33573Нийт сэтгэгдэл: 8

ЗУУНЫ ШИЛДЭГ ЖҮЖИГЧИД...ДРАМЫН ХЭД МААНЬ ЦААШАА ШҮҮ ДЭЭ!

11-р сарын 21 | 11 цаг 01 минут

За ийм жүжгийг ингэж бүрэн эхээр нь дахиад үзэх боломж гарахгүй шүү дээ. Зохиолч найруулагч Энхболд. Гол дүрд Хаянхярваа. Дагалдан жүжигчид мэдээж MCS, Тавантолгой, Цагаансуварга, Тосонбумба, Петровисын монополууд, шонхрын наймаачин, нүүрсний дагалдан магнат, ЖДҮ-ийн луйварчин бүхий асар үнэтэй жүжиг. Тасалбар нь тэрбум, тэрбумаар зарагдсан.
-За Хаян чи тэр муу Хүрэлсүхийг унагах гарын үсэг цуглуулав уу, яасан уддаг юм бэ, рейтинг нь улам өсөөд байна шүү дээ. 26 болсон гэнэ ээ, нөгөө хэнийг нэм, яагаав сайд. Яаманд нь сайд хэвээр үлдээнэ гэхгүй юү. Бусад нь хөдлөхгүй байна уу? Засгийн газрыг унагаах бичгээ та нар бүгдээрээ орж ирж надад сүртэй гардуулна шүү. Надад яг наад бичгээ гардуулах үед хэвлэлийнхэн зураг авах ёстой. Бүгдийг яаралтай зохион байгуул. За одоо хурдан яв. Засаг огцруулах бичгээ битгий хумиж бариад бай л даа. Яагаад чичрээд байгаа юм бэ, зүгээр ээ, зүгээр хэн ч юу ч анзаарахгүй, урвагч гэцгээж л байна биз, тэгж байгаад бүгд мартчихдаг юм...

Иймэрхүү тавилттай гэх жүжиг өрнөөд өнгөрөв. Даанч төгсгөл нь дэндүү тодорхой. Хэн ч алга ташсангүй. Харин элэг доог болгон шоолж, дүрдээ итгэгчдийг жигшиж байна. Дараагийн Засгийн газар олигархуудаас бүрдэх нь. Ээлжит үзэгдэл...хэн дуртай нь хэлэлцэн унагааж байдаг Монголын төрд ямар ч хамгаалалт алга. Засгийн газар бол зам дээр таарсан хэн бүхний хөлд өнхөрч л байдаг алаг бөмбөг. Энэ удаа Хаянхярваа том хүний жижиг шилбүүр болж чадлаа. Дараагийн удаа хэн нэгэн гөлөг хоймор өөд хараад хуцахад л Засаг дахиад л будаа...Хүрэлсүх байтугай бурхан байсан ч суудлаасаа бууж, Монголын төр шалны алчуур шиг хэн дуртай хүний хийрхлээр ганхах болно... түрийний бөөс төр унагаачихаж болдог тийм л хуулийн дор, ийм л цаг үед бид амьдарч байна. Энэ хэвээрээ л байж байг уу?

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

13°C
Шөнөдөө -8° / Өдөртөө 13°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1554273Сэтгэгдэл: 560

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 54822Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 44277Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 35826Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 33573Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11459Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 6681Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1660Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.