Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Тоймч, нийтлэлч

У.ОРГИЛМАА

Тоймч, нийтлэлч ...

Нийт уншсан: 34666Нийт сэтгэгдэл: 14

Хүсч байна уу, У.Хүрэлсүх сайд аа!

2018.11.25

11-р сарын 28 | 9 цаг 09 минут

Эвлэрэх цаг болжээ. Боломж ч байна. Хүсч байна уу, У.Хүрэлсүх сайд аа. Бүр гоёор бодвол УИХ-ын дарга ажлаа өгөөд, Намын дарга таны “удирдлагад” захирагдаад ч атугай Төрөө, намаа бүтэн байлгах хүсэлтэй байгааг түүний ярилцлагаас ойлголоо. 

Үг хөөвөл хөөхөөр нөхцөлд тэрбээр үйл ажиллагааны үр дүн яриад бодит нөхцөл байдлыг тайлбарлах гэж л ярьсан бололтой.” У.Хүрэлсүх мэдэгдэл хийчихлээ. Би дуугүй байж болохгүй” гэсэндээ ч яаран ярилцлага өгөх хүн биш. Өөр рүү нь чулуу шидэхийг тэвчинэ. УИХ руу чулуу шидвэл хамгаалах үүрэгтэй гэдгээ ухамсарлаж жирийн гишүүн нь, аль нэг бүлгийн эсвэл Байнгын хорооны дарга нь биш УИХ-ын дарга нь хамгаалах ёстой гэдэг үүднээс ярих шаардлагатай болсон аж.

Тиймээс “Намайг гүтгэж дайрч доромжилж болно.Би үүнд тэвчээртэй хандана.Харин төрийн эрх барих дээд байгууллага руу дайрч давшлах, үйл ажиллагааг нь тасалдуулах асуудал хэрхэвч байж болохгүй.Төрийн тогтвортой байх нь Засгийн газрын тогтвортой байхаас ХЭД ДАХИН үнэ цэнтэй” гэж хэллээ. Ийм нөхцөл байдлын үүднээс ажлаа өгч байсан нь ч түүхэнд бичигдсэн үйл явдал. 

УИХ-ын дарга хэлэхдээ “Харин хариуцлага тулгарсан үед ажлаа өгөөд явах нь хариуцлагаас зугтсан хэрэг гэж боддог” гэлээ. Урьд нь Удирдах зөвлөлийн хаалттай хурлаас алдуурсан танил үг байв. Товчхондоо УИХ Засгийн газраас оруулж ирсэн нэг ч асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж өгч байгаа. Шийдэж “амжихгүй” удааширч, иргэдийг бухимдуулаад байгаа асуудлуудаар нь Үндсэн хууль болон холбогдох хууль, эрх зүйн орчны хүрээнд шийдвэрлэх арга замыг эрэлхийлж УИХ-аас ажлын хэсэг байгуулж “ажлаас нь хамжилцаж” байгаа гэнэ. 

Тухайлбал, “Оюутолгой, Эрдэнэтийн асуудлыг “Шалгана, Шийднэ” гэж хоёр ч Засгийн газар ажиллалаа. Эрдэнэтийн асуудлаар УИХ тогтоол, шийдвэрээ гаргаж өгсөн. Үндсэн хуульд нийцсэн тогтоол, шийдвэрийг гаргаж өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт бий. Гэтэл өнөөдөр яагаад Эрдэнэ, Оюутолгой, төмөр замын 700 тэрбум төгрөгийн асуудлыг, АСЕМ-ийн асуудлыг, ЖДҮХС-ийн асуудлыг шалгах асуудлыг бүгдийг нь зогсоогоод байгаа хүн нь ганцхан хүн, ганцхан хууль тогтоох байгууллагын удирдлага болж хувирдаг юм бэ? Засгийн газар, Цагдаа, Тагнуулын байгууллага эдгээрийг үнэн зөвөөр нь шалгаж тогтоох ёстой. Чадахгүй байгаа, хийхгүй байгаа учраас УИХ Ажлын хэсэг хүртэл байгуулж байна. Би энэ Засгийн газар байгуулагдсанаас хойш найм, есөн сар хүлээгээд Оюутолгой, Эрдэнэтийн асуудлаар тодорхой шийдвэр гарахгүй болохоор нь Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан Оюутолгойн ажлын хэсгийг байгуулсан. Гурван сар хэртэй ажиллаад дүнгээ гаргаж байна. Би Я.Санжмятав гишүүнээр ахлуулж Эрдэнэтийн асуудлыг шалгах УИХ-ын Ажлын хэсгийг байгуулсан. Мөн л дүн нь гарч байна. Энэ бол Засгийн газрыг хүлээгээд, шийдвэрээ хугацаанд нь гаргахгүй удаад иргэд бухимдаад байгаа учраас УИХ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм. Өчигдөрхөн ЖДҮДС болон Засгийн газрын бусад сангийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хянаж шалгая гэсэн гишүүдийн гаргасан санаачилгаар Түр хороо байгуулах асуудлыг уржигдар хүлээж авч өчигдөр Байнгын хороогоор хэлэлцүүлээд ирэх долоо хоногт энэ Түр хороог байгуулахаар төлөвлөөд байна.Эдгээр хийх, шалгах, тогтоох энэ асуудлууд дээр анхаарал тавихгүй, Засгийн газартай хариуцлага тооцох, огцруулах асуудлыг яриад эхлэхээр “шударга үнэний төлөө тэмцэх гэсэн юм” гэж лоозогносон, хий сүржигнэсэн байдлаар, тэмцэлдээ хэн нэгнийг саад тотгор болоод байна гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. Шударга ёсыг бодитоор нь тогтоох ёстой гэж би үзэж байна гэлээ. 

Ийм хэмжээний ажил гүйцэтгэж байгаа УИХ-ын үйл ажиллагааг Засгийн газрын тэргүүн тэргүүтэй зарим улстөрч бойкотолж байгаагаас УИХын үйл ажиллагаа тасалдах нөхцөл үүсгэж хууль зөрчиж байгаа аж. Товчхондоо Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаал, эрх мэдлээс нь л салгах гэсэн юм. Эрүүл саруул хүнээр УИХ-ыг удирдуулчихвал УИХ цэвэр болно” гэсэн. Харин М.Энхболд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний Засгийн газрыг томилох, огцруулах эрх мэдлээрээ зэвсэглэсэнгүй, харин ч “Албан тушаалаа өгч хариуцлагаас зугтаад үзээрэй” гэчихлээ. 

Ерөнхий сайд, У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн “багын найзууд” юм бол эдүгээ эфирээр биш ширээний ард ярих цаг нь болжээ. Тэр хоёр улстөрчийн нөхөрлөл бус ҮАБЗ-ийн хоёр гишүүний хувиар ийм шийдэл гаргах эх үүсвэрийг нь УИХ-ын дарга М.Энхболд тавиад өгчихлөө шүү дээ. Түүнийг нь ард түмэн харлаа. 

Миеэгомбын Энхболд гэдэг улстөрчийн имиж нь ч эв нэгдлийг эрхэмлэгч. Тэр ямар ч хүнд үед эв нэгдлийг эн тэргүүнд тавьж ажилладаг онцлогтой. Харин Ухнаагийн Хүрэлсүхийн имиж нь тэмцэгч чанар. Тэмцэх шалтгаан бус шалтаг байсан бол одооулс орноо бодоод, тулгамдсан асуудлуудаа хараад учраа ололцох цаг болж.

М.Энхболд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн эрүүл эсэх талаар юу ч хэлээгүй. Авсан газраа мартаж андуурсныг нь эс тооцвол. “60 тэрбумын хэрэг”-ийн тухайд шалгуулсан, шийдвэрүүд нь гарсан. Дахиад шалгуулж байгаа гэв. Харин Ерөнхий сайд үүнийг үнэн болохыг нотолсон, баримт бичиг одоогоор харуулаагүй, мэдэгдэлдээ л дурдсан. УИХ-ын дарга Ерөнхий сайдад ажлаа сайн хийхийг сануулахад хэн ч гайхахгүй, тийм үү. Гэтэл Ерөнхий сайд “гайхсан”. “Гайхсандаа” бухимдаж чуулганы индрээс “УИХын үйл ажиллагааг цаашаа явуулах уу үгүй юу гэдэг асуудлыг ярина” гэснээрээ өөрийг нь томилдог Төрийн эрх барих дээд байгууллагын эрхэд халджээ.

Гэсэн ч УИХ-ын дарга У.Хүрэлсүхийг хариуцлагаас тавьж явуулах дургүй байгаа нь анзаарагдлаа. Харин У.Хүрэлсүх УИХ-ын даргыг явуулах “хүслээ” маш ойлгомжтойгоор илэрхийлсэн. Хоёуланг нь явуулчихъя гэхээр М.Энхболд нь “суудалаа шигдэхгүй” гэлээ. У.Хүрэлсүх “Шударга ёстой тэмцэх үү, ажлаа өгөх үү” гэдэг салаа зам дээр байгаагаа дурдаад мөнл эхнийх нь замыг сонгож байгаагаа илэрхийлсэн. 

Харин тэр “амь насаараа дэнчин тавьж” байгаа тухай дахин дахин мэдэгдэж ард олноо цочирдуулахгүй байвал дээрсэн. 

Одоо М.Энхболд, У.Хүрэлсүх нарыг цаашид албан тушаалдаа ажиллах эсэхийг шийдэх ганц байгууллага нь УИХ. Хоёуланг нь хэлэлцэж таарна. Хоёуланг нь “авч үлдэж” болно. Энэ нь улс орны нийгэм, эдийн засагт тулгарсан бодит асуудлуудаа арай хурдан шийдэх гарц байх. Бас “хоёуланг нь үдэж” болно. М.Энхболд арай өөр суудалд,У.Хүрэлсүх зүүн талын байшинд нь шилжиж сууна. Ямар Монголоос хөөх гэж байгаа биш. 

Гэхдээ сонгогчид, ялангуяа МАН-д саналаа өгсөн иргэд үнэхээр залхаж байна. Ийм хоржоонтой, хорлонтой байна гэж төсөөлсөн биш. Гацсан бүхэн урагшлах нь гэж баярласан. Та хоёр эвлэрч, төрийн ажлыг урагшлуулж, намаа нэг нам шиг, УИХ дахьнамын бүлгээ 64 гишүүнтэй болгож өгөөч гэж гуйя. УИХ-ын “эрүүл биш” дарга чинь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Таныг зугтахгүйгээр ажлаа хийгээсэй гэж байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Та түүнээс албан тушаал, эрх мэдлийг нь салгах, “тэмцэлдээ” сэтгүүлчдийг болон олон нийтийг уриалсан хэвээрээ л байх уу. Эвлэрэх цаг ирж. Боломж ч байна. Хүсэл байна уу, У.Хүрэлсүх сайд аа! 

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

5°C
Шөнөдөө 0° / Өдөртөө 12°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1512848Сэтгэгдэл: 554

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 50590Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 41175Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 34666Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 32076Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11226Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 6258Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1590Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.