Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1554142Нийт сэтгэгдэл: 560

ХОНОГТ НАЙМААС ОЛОН ЦАГ УНТДАГ ХҮН ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНӨӨР НАС БАРАХ ЭРСДЭЛ 41 ХҮРТЭЛ ХУВИАР НЭМЭГДДЭГ

12-р сарын 11 | 10 цаг 49 минут

Насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтах нь хамгийн тохиромжтой. Харин үүнээс удаан хугацаагаар унтвал зүрх судасны өвчин тусч, улмаар үхэлд хүрч болзошгүй талаар "European Heart" сэтгүүлд нийтэлжээ.

Долоон бүс нутгийг хамарсан 21 оронд хийсэн судалгаагаар наймаас олон цаг унтдаг хүмүүс зүрх судасны хүнд ноцтой өвчин, тэр дундаа зүрхний шигдээс, зүрхний үйл ажиллагаа доголдох өвчин тусах нь нэмэгдэж, улмаар нас барах эрсдэл 41 хувиар өсч байжээ.

Түүнчлэн шөнийн цагаар зургаагаас олон цаг унтдаг хүмүүс өдөр унтах нь, шөнө зургаагаас бага цаг унтаад өдөр унтдаг хүмүүсээс илүү эрсдэлд ордог байна. Шөнө хангалттай нойр авч чадаагүй хүмүүст өдрийн унтлага нойроо нөхөхөд тустай бөгөөд өвчлөх эрсдэл нь төдийлөн нэмэгддэггүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл шөнө 8 цаг унтсан бол өдөр унтах хэрэггүй, харин 6 цагаас бага унтсан бол өдөр түр дугхийж болох ажээ.

Энэ талаар өмнө хийгдсэн судалгаанууд Европ, Хойд Америк, Япон улсыг хамарсан байдаг бол энэ удаад олон улсыг хамарч чаджээ. Гэхдээ энэ судалгаа нь ажиглалтын шинжтэй бөгөөд шалтгааныг тодруулах зорилгоор хийгдээгүй юм.

Үүнээс гадна хоногт зургаагаас бага цаг унтдаг хүмүүст дээрх эрсдэл 9 хувиар нэмэгддэг байна.

Судалгаанд 35-70 насны, 21 орны 116632 хүн хамрагдсан байна. Хоногт 6-8 цаг унтдаг хүмүүсийг мянгачилж үзэхэд 7.8 хувь нь, харин зургаагаас бага цаг унтдаг хүмүүсийн 9.8 хувь нь зүрх судасны өвчин туссан эсвэл нас баржээ. Түүнчлэн нойр дутуу явдаг хүмүүс илүүтэйгээр даралт ихтэй, чихрийн шижин, хэр таргалдаг байна. Гэхдээ бага унтахаас илүү их унтах нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг аж. Хоногт 8-9 цаг унтдаг хүмүүсийн 8.4 хувь, 9-10 цаг унтдаг хүмүүсийн 10.4 хувь, 10 цагаас илүү унтдаг хүмүүсийн 14.8 хувь нь зүрх судасны өвчтэй болох эсвэл нас баржээ. Энэ нь тохиромжтой хэмжээгээр унтдаг хүмүүстэй харьцуулахад дээрх хүмүүсийн өвчлөх эрсдэл 5, 17, 41 хувиар илүү байгаа юм.

Гэхдээ судалгааны багийнхан өвчтэй хүмүүс илүү нойрмог болдог талаар анхааруулсан байна. Жишээ нь хорт хавдартай хүмүүс их сульдаж ядардаг тул олон цагаар унтдаг ажээ.

Энэхүү судалгаа нь насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтах нь тохиромжтой гэдгийг баталсан бөгөөд шөнийн цагаар хангалттай нойр авах нь чухал болохыг сануулж байгаа юм.

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

12°C
Шөнөдөө -8° / Өдөртөө 12°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1554142Сэтгэгдэл: 560

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 54813Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 44276Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 35819Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 33568Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11458Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 6676Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1659Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.