Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Нийтлэлч, спортын тоймч

Б.ТӨМӨРӨӨ

Нийтлэлч, спортын тоймч ...

Нийт уншсан: 49885Нийт сэтгэгдэл: 60

NBA-ИЙН СОЛИЛЦОО НАЙМАА, ЛЭБРОН болон ЭНТОНИ ДЭВИСИЙН БОЛОМЖИТ ХОРШИЛ

Энтони Дэвис үүнийг хүсэх учиртай...

12-р сарын 22 | 14 цаг 36 минут

Арван хоёр дугаар сарыг дэлхий нийтээрээ зул сар болон шинэ жилийн баярын сар болгон тэмдэглэдэг бол сагсан бөмбөгийн ертөнцөд энэ сар багийн эзэд болон лигийн ерөнхий менежерүүдийн хувьд хамгийн завгүй ажилтай байдаг сар билээ. НБЭ улирал бүрийн 17 дахь 7 хоногийн Пүрэв гарагийг албан ёсоор “Солилцоо, наймааны цонх хаагдах” өдөр байна гэж дүрмэндээ заасан байдаг. Тэгвэл энэ улирлын хувьд энэ эцсийн өдөр нь  2 дугаар сарын 7-нд тохиож байгаа ажээ.

Гэхдээ 2 дугаар сарын 7-ноос дутахааргүй чухал өдөр нь өнгөрсөн 7 хоногоийн Бямба гараг буюу 12 дугаар сарын 15 ны өдөр байлаа. Учир нь энэ өдрөөс эхлэн багууд өнгөрсөн зун гэрээ хийсэн тоглогчдоо наймаанд оролцуулах боломжтой болдог юм.

Наймааны цонх нээгдэх өдөр гэж юу вэ?

НБЭ- ний “Чөлөөт агент”-ийн зах зээл жил бүрийн 7 дугаар сарын 1-ний өдөр эхэлж, тоглогч болон багуудын хооронд зөвшилцөл болон аман тохироонд хүрэх 5 хоногийн хугацаа бий.

Харин 6 дахь өдрөөс баг болон тоглогчид гэрээг албан ёсоор баталгаажуулж, гарын үсэг зурснаар гэрээ батлагдана.

Үүнээс хойш гурван сарын дараа буюу 10 дугаар сарын 6-ний өдрөөс эхлэн зуны амралтаар гэрээ хийсэн тоглогчдыг багууд солилцоонд оруулж эхэлдэг. Гэхдээ зун гэрээ хийсэн тоглогч 1 жилээс дээш хугацаатай гэрээ хийсэн бол энэ өдрөөс тухайн улирлын 12 дугаар сарын 15 ныг хүртэл багууд тэр тоглогчийг наймаалах боломжгүй.

Ингээд 12 дугаар сарын 15-наас хойш багууд ийм нөхцөлтэй гэрээ хийсэн тоглогчдоо солилцоонд оруулах боломжтой болдог учраас энэ өдөр лигийн багуудын хувьд чухал өдөр ажээ. Гэсэн ч энэ өдөр ямар нэгэн наймаа явагдах нь ховор бөгөөд тодруулбал лигийн түүхэнд энэ эхний өдөр ердөө найман  солилцоо хийгдэж байсан аж.

Тэгвэл энэ жилийн “Солилцооны цонх“ нээгдсэн эхний 7 хоногт  Вашингтон – Финикс багуудын хооронд ийм нэгэн наймаа явагдаад байна.

  • Финикс ахмад тоглогч Трэвор Аризаг Вашингтон явуулж оронд нь Келли Үбрэ,Остин Риверс нарыг авсан. Ийнхүү Ариза Нэгдсэн улсын нийслэлд эргэн ирсэн бол (Трэвор Ариза Уизардсийн бүрэлдхүүнд 2012-2014 онд тоглож асан) Финикс Үбрэг авч үлдсэн ч Риверсийг харилцан тохиролцсоны үндсэн дээр багаасаа чөлөөлсөн юм.

Остин Риверс Мэмфис Гриззлис багтай гэрээ хийх тухай мэдээ үүний дараа гарсан ч одоогоор талууд албан ёсоор гэрээ хийгээгүй байна.

Энэ наймаа болохоос хэд хоногийн өмнө Мэмфис – Финикс  - Вашингтон гэсэн гурван баг оролсон том наймаа яригдаж байсан ч Брүүкс нэртэй тоглогчдыг андуурсан явдлаас шалтгаалан энэ наймаа бүтэлгүйтсэн хөгтэй явдлыг та лав санаж байгаа биз ээ?

Тэгвэл үүнээс өмнө хамгийн сүүлд  энэ өдөр хийгдсэн наймааг эргэн дурсвал:

2014 оны энэ өдөр Даллас Маверикс баг Жамийр Нелсон, Жэй Краудер нар дээр драфтын хоёр эрхийг нэмж өгч  Бостон Селтикс багаас  Ражон Рондо, Дуайт Павелл нарыг авч байжээ.

Рондо Далласт ердөө нэг улирал тоглосон бол Жэй Краудер Селтиксын гол тоглогчдын нэг болж амжилттай хоёр улирал  тоглосны эцэст Кайри Ирвингийн солилцоогоор Кливленд явсан түүхтэй.

Харин Бостон тэр драфтын эрхээрээ 2016 оны драфтаас 16 дугаар сонголтыг хийсэн байдаг.

Плэйоффын цаашлаад аваргын төлөө өрсөлдөөнд яригдаж буй багууд ямар өөрчлөлт хийх бол? Голден Стэйтийн ноёрхолыг зогсоох магадал аль багт хамгийн өндөр байна вэ? Солигдох магадлал хамгийн өндөр тоглогчид хэн бэ?

Юуны түрүүнд одоо байгаа бүрэлдхүүнээ сайжруулахаар хамгийн их эрэл хайгуул хийж буй багууд бол Кингс, Пистонс, Лэйкерс, Пеликанс болон Бакс багууд юм. Харин том гэрээтэй ахмад тоглогчдоо явуулж ирэх зуны “Чөлөөт агент”-ын өрсөлдөөнд бэлдэж эхэлсэн багууд нь Кавальерс, Буллс, Уизардс, Санс гэсэн нэрсээр үргэлжилнэ. Мэмфис Гриззлис баг ч энэ жагсаалтад яригдах учиртай багуудын нэг.

Лэйкерст юу дутагдаж байна  вэ?

Өнгөрсөн улирлын Кавальерсаас ялгаатай нь Лэйкерсийн залуус туршлага бага, ЛэБрон Жэймсээс үл хамааралтайгаар тоглолтыг авч явах тал дээр дутагдалтай байна. Өмнөх улирлын Кливлендэд Кевин Лаав, Кайл Корвер тэр бүү хэл ЖР.Смит гээд тоглолтын хэмнэлийг бүрэн эргүүлэх боломжтой ахмад туршлагтай тоглогчид хангалттай байсан бол энэ улирлын Лэйкерсийн хувьд хэдий залуус боломжтой бүхнээ хийж байгаа ч тоглолтыг бүрэн удирдах хэмжээний тоглогч хараахан алга.

Ийм учраас хэрвээ Мэжик Жонсон  ирэх зуны Топ чөлөөт агентуудыг Холливудад татан авчрахыг  хүсч байгаа бол, Лэйкерс аваргын төлөө дайрахад бэлэн гэдгийг нотлохын тулд тэд яг одоо, яг энэ өвөл л том солилцоо хийх ёстой юм.

Улирал эхлэхэд  Лэйкерсийг өнөөдрийн энэ амжилттайгаа тоглоно гэхэд эргэлзэж байсан хүмүүс  цөөнгүй. Тэр дундаа Өрнөд бүсийн ширүүн өрсөлдөөнд шинэ бүрэлдхүүнтэйгээр ингэж тоглохыг нь таамаглах хүмүүс тийм ч олон байгаагүй биз. Тэгвэл Лэйкерс өнөөдрийн байдлаар 18 хожил 13 хожигдол гэсэн амжилттайгаар бүсийнхээ 4-р байрт бичигдэж байна.

Хэдий тийм ч тэднийг аваргын хэмжээнд үнэлэхэд дутагдаж буй нэг зүйл бол ЛэБрон Жэймсийг дэмжиж тоглох хоёрдогч супер од юм. Инграм, Күзма, Лонзо нарт ийм хэмжээнд хүрэх бололцоо байгаа ч цаг хугацаа тэдний эсрэг ажиллаж байна. Удахгүй 34 нас хүрэх ЛэБрон Жэймст одоогийн тоглож буй элит түвшиндээ тоглох жилүүд хэд үлдсэн бол? ...

Энэ улиралдаа тэд Голден Стэйтийг давж гарахгүй байж болох ч тэдний хэмжээнд өрсөлдөх багаа босгох эхлэл нь энэ өвөл юм. Тийм учраас Лэйкерс ирэх зуныг хүлээлгүй яг одоо шинэчлэлээ эхлүүлэх ёстой.

Яг одоо ЛэБрон Жэймсээс бусад бүх тоглогчдын хувьд ирэх улиралд багтаа байх эсэх нь 100% баталгаагүй гэж  болно. Гэхдээ дүрмийн дагуу тэдний хувьд яг одоо наймаанд оруулах боломжтой тоглогчид нь Кайл Күзма, Жош Харт, Ивица Зубац болон энэ зун драфтаар сонгож авсан залуус байгаа. Мөн тэдэн дээр өнгөрсөн зун нэг жилийн гэрээ хийсэн ахмад тоглогчид болох Ражон Рондо, Лэнс Стефенсон, Жавале МакГий, Майкл Бийзли болон  Кентавиос Колдвелл Поп нар яригдана.

Тэгвэл эдгээр тоглогчдыг наймаанд оруулах боломж болон тэдний хариуд Лэйкерс юу авч болох вэ?

Хьюстон Рокетс -  Колдвелл Попыг сонирхож байгаагаа хэдийнэ илэрхийлсэн бөгөөд Лэйкерс хариуд нь Кармело Энтониг авах боломжтой нэг хувилбар бий. ЛэБрон Жэймс ч өөрийн дотны анд Мелотой хамт тоглох хүсэлтэй байгаагаа ил тодоор илэрхийлсэн нь энэ наймаа явагдаж болох нэг үндэслэл юм.

Пеликанс болон Лэйкерс хоорондын наймаа явагдах боломж хэр вэ?

Гэхдээ  энэ өдрүүдэд хамгийн ихээр яригдаж байгаа сэдэв бол Лэйкерс, Нью Орлеанс Пеликанс багийн супер од Энтони Дэвисийг “Эл Эй”-д авчрах болоод байна. Хэдийгээр одоогоор зөвхөн шуум төдий ч хэрвээ энэ наймаа болвол ... гэсэн төсөөлөл НБЭ-ний сагсан бөмбөг сонирхогч бүх хүмүүсийн анхаарлыг татаж байгаа. Тэр ч  бүү хэл Дэвисийн төлөө Лэйкерс юуг санал болгож болох талаар сэтгүүлчид өөрсдийн таамаглалаа дэвшүүлцгээж байна.

2020 онд чөлөөт агент болох Энтони Дэвис энэ улирлын дундуур багаа солих магадлал маш бага ч гэлээ энэ нь огт болох боломжгүй бас биш юм. Дэвис хэрвээ өөрөө хүсвэл энэ улирлын дундуур энэ наймаа явагдах боломжтой. Эсвэл тэр энэ улиралаа  дуусгаад  гэрээний сүүлийн хоёр жил буюу 2019-2020, 2020-2021 оны улирлын гэрээг цуцлан чөлөөт агент болж багаа солих  эрх түүнд бий.

Тийм болохоор хэрвээ энэ ийм зүйл болвол яахыг төсөөлж үзье?

 Лэйкерс – Брэндон Инграм, Лонзо Бол, Кайл Күзма нар дээр нэмээд ирээдүйн драфтын 1-2 эрхийг Пеликанст  өгч болох юм. Хэтэрхий их юм өгч байгаа юм биш үү? Гэхээ түр азнаад дараах зүйлд анхаарлаа хандуулна уу?

Лигийн түүхэнд супер од тоглогчийг наймаалцсан онцлох хэдэн  тохиолдолыг эргэн санацгаая?

Кевин Гарнэтт – Бостон Селтикс (2008 он)

2007 оны 7-сарын 1.

 Өмнөх улиралд нь оршин тогтносон агуу түүхэндээ хамгийн тааруу амжилтыг үзүүлсэн Бостон Селтикс багийн ерөнхийлөгч  Дэнни Эйнж энэ өдөр,  Селтикс багийн төдийгүй лигийн түүхэн дэх хамгийн том наймааг хийж Миннесота Тимберволвес багаас супер од довтлогч Кевин Гарнэттыг Бостонд авчирсан юм. Гарнэттийн төлөө тэрээр Райн Гомез, Жералд Грийн, Аал Жефферсон, Тео Ратлифф болон Себастиан Телфайрыг өгснөөс гадна үүн дэрээ нэмээд 2009 оны драфтын 1-р тойргийн 2 эрхээ өгсөн түүхтэй.

Гэхдээ тэрээр өгсөнөөсөө хэд дахин илүүг эргүүлэн авсныг энд дурдах нь илүүц биз. Селтикс түүнээс хойших 4 улиралд жил бүр аваргын төлөө хүчтэй өрсөлдөж лигийн элит багийн байр сууриа эргүүлэн авсан.

Шакил О’Нил - Майами Хит (2004 он )

Лэйкерсийн өмсгөлтэй найман улирал тоглохдоо ГУРВАН удаа аварга болсон Шакыг Майами Хит багруу сольсон наймаа Майами Хит болон Лос Анжелес Лэйкерс багуудын аль алиных нь ирээдүйн хувь заяанд том нөлөө үзүүлсэн билээ. Эхлээд Шак – Уэйдээр удирдуулсан Хит 2006 онд Лигийн аварга болсон бол эцсийн эцэст багийн #1 Коби Брайнтын Лэйкерс удалгүй 2008-2010 оны хооронд гурав дараалан финалдахдаа хоёр удаа аваргын цом өргөсөн юм.

Тэгвэл Шакил О’Нилийг нарлаг Флоридад авчрахын тулд Хит юуг өгч байсан юм бол?

Лэйкерс энэ наймааны хариуд Карон Батлер, Брайн Грант, Ламар Одом нарыг авснаас гадна 2006 оны драфтын 1-р тойргийн эрх, 2007 оны драфтын 2-р тойргийн эрхийг өөрсдийн болгосон байна. Энэ наймааны хамгийн гол тоглогч нь Ламар Одом болж тэд 2009, 2010 онуудад хоёр удаагийн аварга болоход тэрээр багийн хамгийн чухал тоглогч нь байж түүхэнд нэрээ үлдээсэн.

Карийм Абдул Жаббар – Лэйкерс (1975 он)

1960-аад оны лигийн шилдэг багуудын нэгд тооцогддог байсан Лос Анжелес Лэйкерст Уилт Чэймбэрлэйн зодог тайлсны дараа багийн нүүр царай болох супер од хэрэгтэй байлаа. Милоуки Бакстай нэг удаа лигт түрүүлсэн ч түүнээс хойш багийнхаа нөхцөл байдалд таагүй байгаагаа удаа дараа илэрхийлээд байсан Карийм Абдул Жаббар бууриа сэлгэхэд бэлэн болсон байлаа. Яг энэ үед нь  Лэйкерс Карийм Абдул Жаббарын төлөө Бакст хамгийн том саналыг өгч, түүнийг Холливудад авчирсан наймаа Лэйкерсын хувьд хамгийн агуу солилцоо болон түүхэнд үлдсэн билээ.

Лэйкерс түүний төлөө багийн суурь болсон дөрвөн гол тоглогчдоо өгөхөөс татгалзаагүй бөгөөд Карийм үүнээс хойш Лэйкерст ТАВАН аваргын цом авчрахад гол үүрэгтэй тоглосон юм. Милоуки ч дараагийн хэдэн улиралд боломжийн амжилттай тоглосон. Харамсалтай нь Лэйкерсийн амжилттай дүйцэхүйц амжилтанд хүрч чадаагүй ээ.

Дээр дурдсан гурван том солилцоо нь  бүгдээрээ наймаанд оролцож супер од тоглогчийн төлөө эрсдэл гаргасан баг нь эцэстээ туйлын зорилогодоо хүрч аварга болсон тохиолдолууд юм.

Тэгэхээр одоогийн Лос Анжелес Лэйкерс баг Энтони Дэвисийн төлөө ямар ч том эрсдэл гаргасан бай тэр нь эцэстээ аваргын цомоор хэмжигдэхүйц нөлөөтэй байх учиртай. ЛэБрон Жэймс – Энтони Дэвис гэсэн энэ хослолыг зөв үүргийн тоглогчдоор хүрээлүүлэхээс гадна Бүх Одод хэмжээний бас нэгэн тоглогчийг нэмж авчрах  санхүүгийн бололцоо, цалингийн зай Мэжик Жонсонд ирэх зун хангалттай гарна.

Тэгвэл Пеликанст юу үлдэх вэ?

Хэдий Энтони Дэвисийг явуулсан ч Нью Орлеанст өсөх ирээдүйтэй, цаашид багийн нүүр царай болон лигт гялалзах чадвартай залуус ирнэ. Санхүүгийн хувьд жижиг зах зээлтэй Нью Орлеанс Брэндон Инграм, Лонзо Бол, Кайл Күзма нарыг гурвууланг нь урт хугацаанд авч үлдэх магадалал бага ч гэлээ энэ нь тэдний хувьд од тоглогчоо солиод эргүүлэн авч болох хамгийн сайн боломжууд юм.

Энэ улиралд цалингийн цэс 113,689,790 сая доллар байгаа Пеликанс энэ улирлын дараа Энтони Дэвисийн жилийн 27,093,019  сая долларын  цалинг оруулаад цалингийн цэс нь 88,958,747 сая болж буурах юм. Үүнээс Дэвсийн цалинг хасвал тэд баталгаат гэрээтэй 61,000,000 сая орчим цалинтай үлдэнэ.

Харин 2019-2020 оны улиралд Лигийн цалингийн цэс 109,000,000 сая доллар байна гэдэг нь Пеликанс дээрх гурван тоглогчийн дор хаяж хоёрт нь урт хугацааны гэрээ санал болгох чадамжтай болно гэсэн үг юм.

Үүн дээр нэмээд багтайгаа гэрээтэй Жрү Холидэй, Жулиус Рандл  нарын туршлагтай тоглогчид байна гэдэг нь Пеликанс лигийн дундаж түвшний, жил бүр плэйоффт өрсөлдөх хэмжээний баг болох нь гарцаагүй. Үндсэн бүрэлдхүүн ингэж бүрдэх тэдэнд үүний дараа үүргийн тоглогчдоор сэлгээгээ бүрдүүлэх л ажил үлдэх нээ.

Энтони Дэвис үүнийг хүсэх учиртай...

Ямартай ч одоогоор энэ наймаа болох баталгаа байхгүй ч хэрвээ болвол лигийн дараагийн супер баг Холливудад бүрдэх боломжтой. ЛэБрон Жэймсийн сүүлийн жилүүдэд түүнтэй хамт аваргын төлөө өрсөлдөж түүнийг зодог тайлсны дараа агуу түүхт Лэйкерс Энтони Дэвисийн баг болно. Лигийн хамгийн агуу түүхтэй баг, хамгийн том зах зээлд тоглох дургүй тоглогч гэж хэн байх билээ?Тийм учраас энэ наймааны эцсийн үр дүн нь ЛэБрон Жэймст гэхээс илүү Энтони Дэвист ашигтай. Яг одоо ЛэБрон Жэймст Энтони Дэвис хэрэгтэй гэхээс илүүтэйгээр Энтони Дэвист ЛэБрон Жэймс илүү хэрэгтэй юм.

8

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.*Зочин   • 1 сарын 17. 23 цаг 01 минут

Davis laikerst ireesee

202.126.89.**би   • 2018, 12 сарын 22. 23 цаг 38 минут

сайхан санаа байн

202.9.42.**Зочин   • 2018, 12 сарын 22. 20 цаг 18 минут

Dajgui siirvvlsen bn. Amjilt hvsie.

64.119.18.***Зочин   • 2018, 12 сарын 22. 18 цаг 36 минут

Saihan shaalaadaa ...

64.119.25.***Kkk   • 1 сарын 28. 20 цаг 41 минут

Bygs yum daaa chiii gants uguylber bichhj chadhguui bj

112.72.11.***Зочин   • 2018, 12 сарын 22. 18 цаг 13 минут

Лонзо болл л хайран байна түүний багт нөлөөлөх нөлөө нь ямар гоё байгаа билээ

203.169.50.***Зочин   • 2018, 12 сарын 22. 16 цаг 25 минут

Дэвис ирээсэй

66.181.161.**Төрөө   • 2018, 12 сарын 22. 15 цаг 40 минут

Лонзо л хайран байна даа

Улаанбаатар

16°C
Шөнөдөө 8° / Өдөртөө 20°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1485941Сэтгэгдэл: 547

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 49885Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 40634Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 33547Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 31340Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 10986Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 5886Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1535Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.