Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Нийтлэлч, спортын тоймч

Б.ТӨМӨРӨӨ

Нийтлэлч, спортын тоймч ...

Нийт уншсан: 49884Нийт сэтгэгдэл: 60

ПОЛ ЖОРЖ, РАССЭЛ УЭСТБРҮҮК НАР ОКС-Г АВАРГЫН ӨРСӨЛДӨӨНД НЭРЛЭХЭД ХАНГАЛТГҮЙ

1-р сарын 5 | 11 цаг 00 минут

Шинэ улирлыг 0-4 амжилтаар эхлүүлсэн Оклахома Сити Тандэр баг түүнээс хойших 31  тоглолтоосоо 24 хожил авч 24-13 амжилтаар лигийг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.

Энэ хугацаанд Пол Жорж дунджаар 23.3 оноо авахдаа 53% тай довтолж MVP өрсөлдөөнд гол нэр дэвшигчээр яригдаж байгаа бол Рассэл Уэстбрүүк лигт оновчтой дамжуулалт болон бөмбөг таслалтаар тэргүүлэхээс гадна гурав дахь улиралдаа “трипл дабл” дундаж хийсээр шинэ оныг угтлаа.

Мөн “ОКС Тандэр” багийн хамгаалалтаараа лигт тэргүүлж байгаа нь багийн хамгийн шилдэг хамгаалагч Андрэ Роберсон эзгүй байгаа энэ үед чамлахааргүй амжилт билээ.

ТЭНД ЮУ ӨӨРЧЛӨГДӨВ?

Өнгөрсөн зун Кармело Энтониг – Деннис Шрүдерээр сольсон наймаа, Пол Жоржыг  Оклахомад авч  үлдэн  дөрвөн жилийн гэрээ хийсэн гээд Сэм Прэсти завгүй зуныг үдсэн ч яг үнэндээ энэ бүхний  дараа тэднээс ямар амжилт хүлээхээ хэлж мэдэхгүй хүмүүс олон байлаа.

Гэхдээ ямартаа ч Кармело Энтониг багаасаа явуулсан нь тэдний хувьд хамгийн зөв шийдвэр байсан юм. Мело явснаар Билли Донован дасгалжуулагч түүнд өгч байсан минутаа Грант, Фергүсон болон Абринес гуравт хуваан өгч байгаа бол Рэймонд Фелтоны тоглох минутыг багасгаж Деннис Шрүдерт илүү боломжийг өгсөн нь багт шууд нөлөөгөө үзүүлж байгаа.

Мөн Нерленс Ноел, Хамидоу Диало нар багагүй минутыг талбайд өнгөрөөж, тэр хэрээрээ үр дүнтэй тоглож байгаа билээ.

Грант, Фергүсон, Абринес гурав талбайд байгаа нөхцөлд тэдний хамгаалалтын үзүүлэлт өнгөрсөн улиралд Кармело Энтони талбайд өнгөрүүлсэн үзүүлэлтээс хол илүү байгаа бөгөөд Рэймонд Фелтон – Деннис Шрүдер хоёрыг харьцуулсан үзүүлэлт ч мөн ижил төстэй байгаа юм.

Мөн өнгөрсөн  улирлын бүрэлдхүүнээс ялгаатай гол зүйл нь тоглогчдын хурд, тэсрэлт бөгөөд үүнээс шалтгаалан хамгаалалтын нөхөлт, бөмбөгний төлөө хийж буй тэмцэлд тэд үргэлж илүүрхэж байгаа. Тодруулбал Тандэр багаараа дамжуулалт тасалдуулж буй үзүүлэлтээр лигт 2-т бичигдэж байгаа бол мөн 50%/50% боломжтой бөмбөгийг өөрийн болгох оролдлогоор лигт тэргүүлж байна.

Мөн тэдний самбарын хамгаалалт лигийн элит хамгаалалтуудын нэг болсон нь дараах статистик үзүүлэлттэс тод харагдна.

Лигийн багуудын  нэг тоглолтод хийж буй довтолгооны 42.3% нь цагираглуу дайрсан довтолгоо байгаа бол ОКС-ын эсрэг тоглолтод энэ үзүүлэлт нь 39.0% байгаа юм. Мөн тэдний эсрэг багууд эдгээр довтолгоогоо дунджаар 49% ын амжилттай гүйцэтгэж байгаа нь лигт 7-т бичигдэх үзүүлэлт ажээ. Өөрөөр хэлбэл Адамс, Ноел, Грант гурав байгаа үед Тандэрын эсрэг самбарт довтолж оноо авах амаргүй гэж ойлгож болно.

ГЭХДЭЭ ТЭДЭНД БУЙ НЭГЭН АСУУДАЛ НЬ ЛИДЕРИЙН ДОВТОЛГОО

Хэдий одоогоор тэдний хамгаалалт гайхамшигтай байгаа ч гол асуудал довтолгоонд байна. Лигийн бүх багууд холын шидэлтээр амьдардаг болсон энэ цаг үед тэдэнд 100% найдаж болох шидэгч байхгүй нь анхаарч харах ёстой нэг зүйл мөн.

ОКС одоогоор багаараа нэг тоглолтод дунджаар 30.1 холын шидэлтийн оролдого хийж үүнийгээ ердөө 32 хувьтай гүйцэтгэж байгаа нь лигт 29-р байрт бичигдэх үзүүлэлт юм.

Тэр дундаа  багийн лидер Рассэл Уэстбрүүк энэ улиралд нэг тоглолтод дунджаар 5.2 холын шидэлтийн оролдлого хийхдээ, ердөө 23.6% тай гүйцэтгэл хийж байгаа нь түүний карьерын хамгийн муу үзүүлэлт нь болж байна. Үүнээс гадна  Уэстбрүүкын довтолгооны гүйцэтгэл бүхэлдээ тааруу байгаа бөгөөд бөмбөг алдалтаар тэрээр  карьерын хамгийн тааруу үзүүлэлтийг үзүүлж буй.

Лигт хамгаалалтаараа тэргүүлж буй тэд довтолгооны рэйтингээр 11 дүгээрт бичигдэж буй нь тэдний нэг сул тал болж байна. Ялангуяа Пол Жорж, Рассэл Уэстбрүүк гэсэн лигийн хоёр шилдэг довтолгооны тоглогчтой Тандэр багаараа нэг тоглолтод 24.9 чөлөөт шидэлтийн оролдлого хийж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Тодруулбал  Жорж 6.0, Уэстбрүүк 5.6 чөлөөт шидэлтийн оролдлого хийж байна. Карьертаа чөлөөт шидэлтийг 82.5% тай шиддэг Уэстбрүүк энэ улиралд одоогоор ердөө 61.2% тай шидэж байна. Гэхдээ түүний энэ шидэлтийн асуудал бүтэн улирал үргэлжлэхгүй байх гэж найдаж байна...

Чөлөөт шидэлт гүйцэтгэх хугацааг багасгасан шинэ дүрэм түүний хийж заншсан үйлдлийг хязгаарлаж байгаа нь шидэлтийн гүйцэтгэлд нөлөөлж байж магадгүй гэсэн гаргалгаа ч гаргаж болно. (Шинэ дүрмээр тоглогчид чөлөөт шидэлт гүйцэтгэх явцдаа цаг дэмий үрдэг гэж үзэн, тоглогчдыг холын шидэлтийн шугам давж алхахыг хориглосон)

Мөн Уэстбрүүк энэ улиралд холын шидэлтээ 24.1%, дундын шидэлтээ 35.4% тай гүйцэтгэж байгаа нь карерынх нь хамгийн таруу үзүүлэлтүүд болж байгаа.

Үүнээс гадна Уэстбрүүк, Жорж, Адамс нараас  бусад тоглогчид нь найдвартай оноо түүх чадвар сул, мөн сэлгээний хоёр дугаар багт нь  Деннис Шрүдерээс өөр довтолгоон өөрийн санаачлагаар оноо түүх чадвартай, туршлагтай тоглогч  дутагдаж байгаа нь тэдний нэг сул тал юм.

Тандэрын  сэлгээ өмнөх улиралуудаас дээрдсэн ч хангалттай хэмжээнд хараахан хүрээгүй байна. Тэдний сэлгээ лигийн хамгийн залуу  сэлгээний баг бөгөөд 25 нас буюу түүнээс залуу  7-н тоглогч тэдний бүрэлдхүүнд байна.

Мэргэжилтэнүүд Оклахома Сити Тандэр багийн финалд шалгарах магадлалыг 10% гэж өгч байгаа нь ийм залуу сэлгээний бүрэлдхүүнтэйгээр, ингэж тоглож байгаа багийн хувьд хангалттай өндөр үнэлгээ билээ.

Багийн шилдэг хамгаалагч Андрэ Роберсон удахгүй багтайгаа нэгдэнэ гэсэн таатай мэдээ тэднийг хүлээж байгаа ч Роберсон ирснээрээ тэдний довтолгооны асуудлыг шийдэхгүй юм.

ТЭД АВАРГЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХ БАГ МӨН ҮҮ?

Сэм Прэсти “Солилцооны цонх” хаагдахаас өмнө дахин багтаа хүч нэмж сэлгээгээ зузаалахаар юу төлөвсөнийг бид хэлж мэдэхгүй ч  яг одоо тэдэнд дутагдаж буй хамгийн гол зүйл бол найдвартай шидэгч гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ?

Тэгвэл яг одоо тоглогчдын зах зээл дээр  ЖР Смит, Райн Андерсон, Кортни Лий нарын шидэгчид байгаа ба эдгээр тоглогчдын одоо харьялалтай  багууд нь гэрээг нь худалдан авч чөлөөт тоглогч болгох магадлал өндөр юм.  Сэм Прэсти ч энэ өвлийн солилцоогоор энэ бүхнийг харан гараа хумхин  зүгээр суухгүй гэж олон мэргэжилтнүүд үзэж байна.      

Мөн тэдний хувьд шинэ улирал эхлэснээс хойш хуваарь маш таатай байсан бөгөөд өнөөдрийн 24-13 амжилтанд нь энэ зөөлөн хуваарь ч нөлөөтэй гэж хэлж болно. Харин шинэ оны эхний сараас эхлэн тэдний хуваарь,  сараас сард чангарч байгаа бөгөөд тэдний жинхэнэ шалгуур яг одоо энэ 7 хоногоос эхлэж байна.

Энэ  сард тэдний хийх хуваарьт  12 тоглолтын 8 нь плэй-оффын өрсөлдөөнд яваа багуудын эсрэг хийх тоглолт байгаа юм.

Оклахома Сити Тандэр улирлыг ямар амжилттай дуусгахыг одоо хэлэхэд эрт ч гэлээ ямартай ч тэд өнгөрсөн жилийн бүрэлдхүүнээсээ хавьгүй дээрдсэн гэдгийг статистик үзүүлэлтүүд батлаж байна.

Хоёр супер од тоглогч, эрч хүчээр дүүрэн сэлгээний баг, лигийн шилдэг хамгаалалт, Aquaman буюу Адамсын довтолгооны самбар дахь тэмцэл гээд тэдэнд найдвар тавьж болох хэд хэдэн шалтгаан байгаа ч энэ нь тэд төгс баг гэсэн үг биш юм. Сүүлийн хоёр улиралд плэй-оффын эхний шатнаас хасагдсан тэдэнд энэ жил илүү итгэл үзүүлэхэд буруудах зүйлгүй мэт харагдаж байгаа ч яг одоо  ОКС Тандэр, Голден Стэйтийг плэй-оффын цувралд ялах хэмжээний баг гэж хэлэхэд арай эрт байна.

Тэдний яг хэн болох, плэйоффт хэр хол явах чадамжтайг таньж мэдэх хугацаа бидэнд хангалттай бий.

8

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

211.36.157.**Jargal   • 2 сарын 23. 4 цаг 41 минут

Bayrllaa dahin iim medeelel oruulj baigaarai

66.181.160.***Зочин   • 1 сарын 20. 22 цаг 12 минут

mash ih taalagdlaa. dahin olon niitlel bicheerei,amjilt

202.55.188.**Зочин   • 1 сарын 7. 0 цаг 41 минут

Goe bichejee Tomopoo ax xamgiin shildeg analyst

139.5.219.**Зочин   • 1 сарын 6. 18 цаг 35 минут

Адамсын багт үзүүлэх нөлөөг арай дутуу үнэлсэн, бараг дурдаагүй юм шиг санагдлаа. Гэхдээ Аваргын өрсөлдөөнд арай нэрлэгдэхгүй байх гэдэг нь үнэн

59.153.115.**Зочин   • 1 сарын 5. 22 цаг 58 минут

Daragiin niitlelvvdig jn hvleej baiy😉

202.9.43.***Зочин   • 1 сарын 5. 14 цаг 13 минут

pg 26.7 оноо дундчилж байгаа

202.9.44.***Зочин   • 1 сарын 5. 12 цаг 08 минут

Goy bicjee

66.181.161.**Зочин   • 1 сарын 5. 11 цаг 34 минут

estoi yg heljee. harin spursiin tuhaid niitlel bichihiig husej bna. bayrlalaa

Улаанбаатар

17°C
Шөнөдөө 8° / Өдөртөө 20°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1485916Сэтгэгдэл: 547

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 49884Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 40634Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 33547Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 31340Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 10985Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 5886Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1535Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.