Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Нийтлэлч, спортын тоймч

Б.ТӨМӨРӨӨ

Нийтлэлч, спортын тоймч ...

Нийт уншсан: 54816Нийт сэтгэгдэл: 60

ДЭНВЭР НАГГЕТСЫН ТААМАГЛААГҮЙ АМЖИЛТ БА БИЕЛЖ БОЛОХ МӨРӨӨДӨЛ

Наггетс яг одоо лигийн хамгийн шилдэг баг уу гэвэл мэдээж үгүй. Гэхдээ өнгөрсөн улиралд плэйоффт багтаж чадаагүй багийн хувьд энэ бол чамлахааргүй амжилт гэдэг нь үнэн...

1-р сарын 12 | 10 цаг 46 минут

Өнгөрсөн улиралд плэйоффыг өнжсөн Дэнвэр Наггетс сүүлийн дөрвөн  долоо хоногийн турш Зэрлэг Өрнөдийн хүснэгтийг амжилтаараа тэргүүлж байна.  Хамгийн сүүлд тэд ингэж  олон долоо хоног бүсийн тэргүүлэлээ хадгалсан амжилт нь 1984 онд тохиож байжээ. 

Майк Мэлөүн дасгалжуулагчийн залуус дундаж наслалт (24.7) оор лигт хамгийн залуу баг хэдий ч хамгаалалт, довтолгооны аль алинаар нь лигт эхний 10-т эрэмблэгдэж байгаа нь тэдний боломж, бололцоо ямар гэдгийг хангалттай нотлох биз ээ. 

Довтолгооны рэйтингээр 6-р байрт, хамгаалалтын рэйтингээр 10-т бичигдэж байгаа тэдний адил дээрхи хоёр гол үзүүлэлтээр эхний 10 дотор эрэмблэгдэж буй өөр хоёрхон баг байгаа нь Дорнод бүсийн тэргүүн байрын төлөө хоорондоо өрсөлдөж буй Торонто Рэпторс, Милоуки Бакс багууд юм.  

Гэхдээ нөгөө хоёр багаасаа ялгаатай нь Наггетс энэ улиралд 100% бүрэн бүрэлдхүүнээрээ ердөө хоёрхон тоглолт хийгээд байна.  Гарааны тавтаас нь гурван гол тоглогч нь гэмтэл бэртлийн улмаас олон тоглолтыг өнжиж байгаа ч  28-12 амжилттай тоглож буй тэдний амжилтын шалтгаан юу юм бол?

Майл Хай Ситид болж буй гайхамшигийг юу гэж тайлбарлах вэ? 

MVP  Никола “Жокер” Иокич 

Энэ жил ердөө 23 настай Никола Иокич 19.2 оноо, 10.1 самбар, 7.0 дамжуулалт  хийж буй үзүүлэлтээр  багаа тэргүүлж байгаа нь лигт дөнгөж гурав дахь улиралдаа тоглож буй залуу тоглогчийн хувьд гайхамшиг гэлтэй. Үүнээс гадна тэрээр 56.1% тай довтолж, чөлөөт шидэлтээ 88.9% шидэж байна. 

Түүнээс өмнө үүнтэй ижил статистик үзүүлэлтийг улирлын турш хийсэн тоглогчдын жагсаалтад  Уилт Чэймбэрлэйн, Оскар Робертсон, Мэжик Жонсон, Рассэл Уэстбрүүк гэсэн дөрөвхөн нэрс бий. Нэр дурьдсан эдгээр тоглогчид бүгдээрээ улирлын MVP болж байсан түүхтэй аж.  

Уилл Бартон, Пол Миллсап, Гари Харрис нарын туршлагтай тоглогчид нь гэмтлийн улмаас цөөхөн тоглолтод оролцсон ч  багаа нуруундаа үүрэн ийм амжилттай тоглож байгаа 23 настай Серби залуу Никола Иокичыг  MVP өрсөлдөөнд нэрлэхгүй байх аргагүй юм. Наггетс хэрвээ одоогийн амжилтаа цаашид  хадгалан улирлын турш тоглож чадвал тэднийг 55 хожилд хүрнэ гэсэн тооцоо гарсан байна. 

Наггетс улирлын амжилтаар бүсдээ тэргүүлэх эсвэл эхний ГУРАВ-т улиралаа дуусгаж чадвал Никол Иокич MVP санал асуулгад дэээгүүр давхих магадлалтай.  

Сүүлийн 10-н  жилийн турш Балтийн тэнгисийн лигээс хамгийн олон тоглогчийг сонгон авч тун ч  завгүй ажилласан скаутын багийнхны ажлын үр дүн эцэст нь тэдэнд ирээдүйн  супер одыг авчирсан нь энэ юм. Өнгөрсөн 2018 оны 7-р сард  багтайгаа 5-н жилийн $147 сая долларын гэрээ хийсэн Жокер ч Майл Хай Ситид сэтгэл хангалуун амьдарч, Наггетсыг илүү том амжилтад хөтөлнө гэдэгтээ итгэлтэй байгаа. 

Хэрвээ түүний тоглолтод сул тал байна гэвэл тэр нь хамгаалалт гэж хэлж болно. Тэр дундаа цагирагт довтолж буй тоглогчдын эсрэг хийж буй түүний хамгалаалт элит түвшинд хүрэхгүй ч тэр хамгаалалтын сул талаа довтолгоонд, илүү онцловол дамжуулалт хийх ур чадварааараа нөхөх чадвартай. 

Түүний талаар дасгалжуулагч Майк Мэлөүн “Никола бидний түүнээс юу хүссэн бүгдийг хийж байгаа. Түүнийг ийм ч хэмжээнд  тоглоно гэж бид түүнд итгэсэн. Тэр бол энэ багийн ирээдүй, тэр манай лидер”  гэж хэлсэн нь Серб залуугийн багт эзлэх байр суурь ямар хэмжээнд хүрсний илэрхийлж байгаа юм. 

Гэмтэл бэртэл ба багийн нөөц 

Багийнхаа түүхэнд улирлын эхний 40 тоглолтын дараах байдлаар хамгийн сайн амжилтаа үзүүлээд буй тэднийг энэ улиралд бэртэл гэмтэл хангалттай зовоолоо. Сэлгээний  гол хөдөлгөгч хүч,  Уилл Бартон одоогоор энэ улирлын  ердөө хоёрхон тоглолтод оролсон бол мэргэн бууч Гари Харрис ташааны гэмтэлийн улмаас 12-р сарын 3-наас хойш талбайд гараагүй байгаа.  

Мөн багийн лидер Пол Милсапп хөлний гэмтлээс шалтгаалан 8 тоглолт өнжөөд байгаа бол улирлын амралтаар багт шинээр ирсэн Майкл Портер ЖР, Азеяа Томас нар хараахан шинэ багтайгаа талбайд гарч амжаагүй л байна. 

Гэсэн хэдий ч Майк Мэлөүн дасгалжуулагч сэлгээний үүргийн тоглогчдоосоо авч болох бүхнийг нь авч, залуус нь ч түүний итгэлийг алдалгүй сайн тоглож байна. Тодруулбал хамгаалагчийн байрлалд Монте Моррис, Малик Бийзли, Торри Крэйг нарын залуус нь нэг тоглолтод 20 минутыг  дундажаар талбайд өнгөрүүлэхдээ гэмтэлтэй тоглогчдынхоо орон зайг үр дүнтэй нөхөж байгаа.  

Мөн Никол Иокичоос гадна өөр нэгэн залуу од хүч түрэн гарч ирж буй нь лигт хоёр дахь улиралдаа тоглож буй мэргэн бууч Жамал Мюррэй билээ.  Удахгүй 22 нас хүрэх гэж буй тэрээр Майк Мэлөүн дасгалжуулагчийн довтолгооны системд төгс зохицож, багтаа эзлэх байр суурь нь өссөөр. Энэ улиралд тэрээр 18.4 оноо, 5.0 дамжуулалт, 4.5 самбар дунджаар хийж байгаа нь бүгдээрээ өмнөх улирлаасаа хол давсан үзүүлэлт болж байгаа юм. Иокичтой хамт талбайд тоглох нь  ч Жамалын тоглолтод маш эерэгээр нөлөөлж байгаа. Тодруулбал цэвэр холбон тоглогчгүй болоод байгаа багийнхаа сул талын нөхөж, тэр байрлалд тоглож буй Жамал Мюррэйгийн ажлыг Иокичийн дамжуулах ур чадвар тун хялбар болгож байгаа. 

Наггетсаас одоогоор энэ улиралд арван өөр тоглогч нь ээлжлэн гарааны бүрэлдхүүнд багтан тоглоод байгаа нь хамгийн олон өөр гарааны тавтыг талбайд гаргасан үзүүлэлт юм.  

Харин Пол Милсаппын эзгүйд Хуанчо Хернангомез, Майл Пламли нар түүнийг хангалттай орлон тоглож байна. Тэр дундаа Хернангомез Милсаппын эзгүйд 12-р сард  10 тоглолтод оролцохдоо  13.3 оноо, 6.5 самбар гэсэн дундаж үзүүлэлт хийсэн нь түүний карьерын шилдэг үзүүлэлт.                                      

Талбайд ямар ч бүрэлдхүүн гарахаас үл хамааран Наггетс одоо үзүүлж байгаа үр дүнтэй тоглолтоо хадгалан тоглох чадвартай гэдгийг улирлын эхний хагас харуулсан бөгөөд гол тоглогчид нь гэмтлээсээ эргэн ирж 100% бүрэн бүрэлдхүүнээрээ тогтмол тогловол тэднийг Өрнөд бүсийн хамгийн хүчирхэг багуудын нэгт нэрлэхэд болохгүй зүйл алга.                                  

Тэр дундаа багийн хамгийн шилдэг хамгаалагчид болох Пол Милсапп болон Гари Харрис нарын эзгүйд тэдний хамгаалалт лигт эхний 10-т эрэмблэгдэж байна гэдэг нь онцлох ёстой амжилт мөн билээ. 

Хамгаалалт 

Дэнвэрт ирснээсээ хойш сайн хамгаалалтын багтай байгаагүй Майк Мэлөүн дасгалжуулагч эцсийн эцэст энэ улиралд өөрийн хүссэн хамгаалалтын багаа бүрдүүлж чадсан юм.  Дэнвэрын хамгаалалат одоогоор,  Хамгаалалтын самбараас бөмбөг авалтаараа (74.5%) лигт ДӨРӨВ дүгээрт, Бөмбөг алдалтаас авч байгаа оноо авалтаар (15.6)  НАЙМ дугаар байрт, хоёр дах боломжоор алдаж буй оноогоороо (12.4) лигтээ ес дүгээр байранд эрэмблэгдэж байна. 

Эдгээр үзүүлэлтүүд нь хэдий лигийн элит хамгаалалтанд тооцогдохгүй ч, Майк Мэлөүн дасгалжуулагч ирснээс хойш тэдний хамгаалалтын хамгийн оргил үзүүлэлт юм. 

Гэхдээ Наггетс плэйоффт амжилт гаргахын тулд талбайн давуу талтай  эхлүүлнэ гэдэг асар чухал гэдэг нь ойлгомжтой. Тэд сүүлд плэйоффт хамгийн сайн амжилтаа үзүүлснээс нь хойш хэдийнэ арван жил өнгөрчээ. 

Лигийн шилдэг багуудын эсрэг энэ улиралд хийсэн тоглолтуудаас нь харвал Наггетс плэйоффт хүчтэй өрсөлдөгч байж чадахаар харагдаж байгаа.  Үүн дээр тэдэнд талбайн давуу тал байна гэвэл Наггетс энэ плэйоффт хамгийн анхаарал татах багуудын нэг зайлшгүй мөн. 

Наггетс яг одоо лигийн хамгийн шилдэг баг уу гэвэл мэдээж үгүй. Гэхдээ өнгөрсөн улиралд плэйоффт багтаж чадаагүй багийн хувьд энэ бол чамлахааргүй амжилт гэдэг нь үнэн... 

Тиймдээ ч лигийн хамгийн залуу бөгөөд авьяаслаг багийн хувьд аваргын төлөөх биелэж болох мөрөөдлийг дотроо тээж яваа нь дамжиггүй.

1

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.190.***Зочин   • 1 сарын 15. 9 цаг 24 минут

Леброн, Вэйд, Мелогийн үе дуусч, ПЖ, К.Леонард, Рассел, Хардены үеийг залгаж энэ хэд, дээр нь Лука, Тэйтум гэх мэт 2020-с хойших арваныг тодорхойлох залуучууд энэ улиралд тодорч байна уу даа...

Улаанбаатар

12°C
Шөнөдөө -8° / Өдөртөө 12°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1554165Сэтгэгдэл: 560

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 54816Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 44276Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 35821Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 33569Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11459Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 6676Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1659Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.