Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1347145Нийт сэтгэгдэл: 539

У.ХҮРЭЛСҮХ: ӨНӨӨДӨР МАН НЭН ШИНЭ ТҮҮХЭЭ БИЧИЖ БАЙНА

3-р сарын 1 | 11 цаг 27 минут

Эх орон нэгт Монгол Улсын нийт ард иргэд ээ!

МАН-ын гишүүд, дэмжигчид ээ! 

Та бүхэндээ Монгол Улсад улс төрийн ууган хүчин МАН үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье! 

Өнөөдрөөс 98 жилийн өмнө бидний өвөг дээдэс, эх оронч эрэлхэг баатрууд маань гал цогтой тэмцлээр түүхийн хуудсыг цоо шинээр эргүүлж, эргэх цаг, элэг зүрхнийхээ дуудлагаар Монгол Ардын Намыг үүсгэн байгуулсан юм. Энэ өдрийг УИХ-ын 2011 оны чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсад улс төрийн ууган хүчин үүссэн “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж байхаар хуульчлан баталгаажуулсан.

 Бидний эцэг, өвгөдийн залуу нас, халуун сэтгэл, хатан зоригоороо тэмцэн байж авчирсан эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхийг өнөө болон хойч үе маань үеийн үед эгнэгт мартах учиргүй юм. 

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалыг манлайлан удирдаж, өнөөдрийн түүхийн эхлэлийг тавьсан МАН улс орныхоо цаг үеийн түүх бүрт сэргээн босгосон, уриалан дуудсан, хөгжил дэвшил рүү чиглүүлэн хөтөлсөн манлайлагч улс төрийн хүчин болсоор ирснийг Монголын ард түмний үе үеийн түүх гэрчилдэг. Түнэр харанхуйн дунд гэрэл асааж, хүн бүрийн сэтгэлд итгэл, ирээдүйг бий болгосон Эх орончид маань орь залуу насандаа алтан амиа золин байж эх орон, тусгаар тогтнолыг бидэнд авчирсныг монгол хүн бүр зүрхэндээ тээж явах учиртай. 

Өнөөдөр МАН нэн шинэ үеийн түүхээ бичиж байна. Улс орны хөгжлийн эгзэгтэй цаг мөчид бид уруудан доройтож байсан эдийн засгийн уналтыг зогсоож улмаар өсөлтийн замд нь орууллаа. Олон жил хүлээсэн Тавантолгой төсөл, газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах зэрэг томоохон төслүүдийг эхлүүлж чадлаа. Зовлон бэрхшээл их байгаа ч хөгжил дэвшил тасралтгүй үргэлжилж байна. Асуудал байгаа ч бид шийдвэрлэхийн төлөө ажилласаар байх болно. 

Эдийн засгийн өсөлтөө тогтворжуулж, эх орондоо шударга ёсыг бэхжүүлж, иргэн бүр газрын доорх баялгийнхаа жинхэнэ эзэн нь болж амьдрахын төлөө хамтдаа зүтгэе. Эх орончдын нэгдмэл хүч Эх орны хөгжлийн үндэс байх болно. 

Аминаас үнэтэй тусгаар тогтнол үеийн үед батжин бэхжих болтугай! 

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

1

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.***Зочин   • 3 сарын 1. 11 цаг 51 минут

Түүхийн тавцангаас зайлах цаг чинь болсон.

Улаанбаатар

12°C
Шөнөдөө -7° / Өдөртөө 12°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1347145Сэтгэгдэл: 539

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 40383Сэтгэгдэл: 54

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 37970Сэтгэгдэл: 40

У.ОРГИЛМАА Уншсан: 28647Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 27497Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 9866Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 4160Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1273Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.