Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1420045Нийт сэтгэгдэл: 543

НОЙР ДУТУУ БАЙХ ТУСАМ ХҮМҮҮС ИХ ИДДЭГ

3-р сарын 5 | 9 цаг 11 минут

Америкийн нойр судлал, анагаах ухааны академиас насанд хүрсэн хүн хоногт 7 цагаас багагүй хугацаанд, хүүхдүүд арай их унтах ёстой гэж үздэг. Мөн  “Өнөөгийн Биологи” сэтгүүл дээр хэвлэгдсэн нэгэн судалгаанд эрүүл биетэй эрэгтэй, эмэгтэй 36 хүнийг 3 бүлэгт хуваан 10 өдрийн туршид өөр хугацаанд унтуулах туршилтанд оруулжээ. Эхний хэсэг 10 өдрийн турш шөнө болгон 9-н цаг унтах. Хоёр дахь хэсэг шөнөдөө 5-н цаг унтах, харин гурав дугаар хэсэг нь даваа гарагаас баасан гараг хүртэл 5-н цаг унтаад, амралтын өдөр хүссэнээрээ унтаж болох бөгөөд бүтэн сайны шөнө аль болох эрт унтаж байх шаардлага тавьсан байна.

Нойрны дутагдалтай бүлгийн аль аль нь оройн хоолны дараа хөнгөн зууш идэх нь илүү их болсон бөгөөд энэхүү туршилтын хугацаанд хүмүүс жин нэмсэн байжээ. Дутуу нойртой явсан эрчүүдийн жин 2.8%-иар нэмэгдсэн байсан бол эмэгтэйчүүдийнх 1.1%-иар л нэмэгдсэн байв. Бидний олж мэдсэн нэг зүйл бол хүн нойр дутуу үедээ их идэх хандлагатай болдог учир нь бие махбод илүү их калорыг шатааж эхэлдэг юм байна.

Хүмүүст ажиглагддаг нийтлэг зуршил нь ажлын өдрүүдээр хангалттай сайн нойргүй явсаар, амралтын өдрүүдийг унтаж өнгөрөөдаг. Ийм амьдралын хэмнэл нь хүний бие цусан дахь сахарын хэмжээгээ зохицуулж чадахгүйд хүрдэг хэмээн Болдер дахь Колорадогийн их сургуулийн нойр судлалын лабораторийг хариуцан ажиллаж буй судалгааны зохиогч Кеннет Райт хэлжээ.

1

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.94.***Зочин   • 3 сарын 11. 1 цаг 13 минут

Tsagdaa nart hetsui

Улаанбаатар

12°C
Шөнөдөө 8° / Өдөртөө 23°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1420045Сэтгэгдэл: 543

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 46861Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 39360Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 31168Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 29449Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 10404Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 4995Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1400Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

Их сэтгэгдэлтэй

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.