Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1388195Нийт сэтгэгдэл: 542

МАЛ ТӨЛЛӨХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ЗӨВЛӨМЖ

3-р сарын 6 | 12 цаг 25 минут

Одоогийн байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс буюу Увсын Тэс, Завханы Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тэс, Нөмрөгт 21-26 см, 0,11-0,23 г/см3, Баян-Өлгийн Сагсай /Даян/, Увсын Малчин, Баруунтуруун, Завханы Баянтэс, Алдархаан, Тэлмэн, Яруу, Улиастай, Шилүүстэй, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ /Хатгал/, Улаан-Уул, Говь-Алтайн Тонхилд 10,1-20 см, 0,11-0,29 г/см3 цастай байсан байна. (tsag-agaar.gov.mn: 2019 оны 2 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм).

Цас ихтэй байгаа нутгаар дээрх аймаг, сумдын зарим нутгаар мал хорогдох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр мал хаваржилт хүндэрч эхлээд байна.

3 дугаар сарын урьдчилсан мэдээгээр агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс дулаан, харин тунадас баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр дунджаас  бага, говийн эутгийн өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орохоор байна. Сарын дунд үеэс говь, тал хээрийн нутгаар үе үе хүчтэй салхилах мэдээ гарсан.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг анхаарч, цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг зөвлөж байна.

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

13°C
Шөнөдөө 0° / Өдөртөө 14°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1388195Сэтгэгдэл: 542

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 42709Сэтгэгдэл: 56

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 38541Сэтгэгдэл: 40

У.ОРГИЛМАА Уншсан: 29926Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 28674Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 10137Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 4635Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1319Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.