Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1420100Нийт сэтгэгдэл: 543

ИЛ ГАЛ ДЭЭР БЭЛТГЭСЭН ХООЛ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭНЭ

4-р сарын 11 | 10 цаг 52 минут

Хятад, Британий эрдэмтэд Хятад улсад удаан хугацааны судалгаа хийж, 300 мянга орчим 30-79 насны хятад хүмүүсийн амьдралын хэв маягийг ажиглажээ. Тэдний тал хувь нь хоол бэлтгэх орон байраа дулаацуулахдаа нүүрс, модыг хааяа буюу байнга хэрэглэдэг байв.  Судалгаа эхлэх үед тэдний хэн нь ч тамхи татдаггүй, уушигны архаг өвчингүй байжээ.

9 жилийн дараа ажиглалтад оролцогч хүмүүсийн 20 мянга орчим нь хорт хавдар, ушигны хүнд өвчнөөр нас барсан буюу тийм оноштой эмнэлэгт  хэвтжээ.  Өвчинд нэрвэгдэгсэд бараг бүгдээрээ хоол хүнсээ задгай гал дээр бэлтгэж, байр сууцаа халаах гэж зуухаа галладаг байжээ. Энэ бүлгийн хүмүүсийн 54 хувь нь  шатагч хий, цахилгаан буюу төвлөрсөн халаалтын систем ашигладаг хүмүүстэй харьцуулбал уушигны өвчнөөр нас барах нь илүү их байжээ.

Мод ашигладаг хүмүүсийн 37 хувь нь, чулуун нүүрс ашигладаг хүмүүсийн 22 хувь нь уушигны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байжээ . Туберкулез, багтраа өвчнөөр өвчлөх нь 1,5-2 дахин нэмэгдэж байв. Харин амьсгалын замын өвчнөөр өвчлөх нь арай бага байсан байна.

Жон Хопкинсийн их сургуулийн хавдар судлалын эрдэмтдийн баталж байгаагаар утсан болон шарсан мах,  зарим хорт хавдарын өвчний хооронд хамаарал байгааг баталсан байна. Техас, Хьюстоны их сургуулийн судаагчид бөөрний хорт хавдрын өвчнийг хэт өндөр халуунд бэлтгэсэн махан хоол байнга хэрэглэсэнтэй холбож үзсэн байна. 

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

12°C
Шөнөдөө 8° / Өдөртөө 23°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1420100Сэтгэгдэл: 543

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 46862Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 39362Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 31169Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 29450Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 10404Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 4996Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1400Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

Их сэтгэгдэлтэй

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.