Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Нийтлэлч, тоймч

С.ОТГОНБААТАР

Нийт уншсан: 5885Нийт сэтгэгдэл: 4

ИТГЭЛИЙН ЗЭЭЛИЙН ОРОНД ИТГЭЛ БИДЭНД ЗЭЭЛЭЭЧ

5-р сарын 16 | 17 цаг 07 минут

...Итгэл найдвар ЗААВАЛ ҮЛДДЭГ...

 Итгэлийн зээлийн оронд Итгэл бидэнд зээлээч
Инээж байгаад худлыг хэлэхгүй үнэнийг бидэнд хэлээч
Иргэний үүрэг, төрийн алба, ноёны суудлаа гээлээ ч
Итгэл, тиймээ итгэлтэйгээ л үлдмээр байна надад зээлээч
Хоёр идэхгүй ч хоосон хонохгүй бор зүрхээрээ залуу
Хошгирохгүй ч хашгирахгүй түүний сэтгэл халуун
Хоногийн уртад амьдрал нухчивч үнэн зан нь шулуун
Худлаар биш, Үнэнээр явбал амжилт ойрхон болов уу?
Хийе гэсэн чин хүслээр олон зүйлсээ дэнчинд нь
Хийрхэл, суртал, цавчаа, найраа харамсалтай нь хүчиндэнэ
Итгэл, сэтгэл, урам, зориг дээсэн дөрөөнд дэнжигнэнэ
Идсэн, уусан, ханасан, цадсан боссууд зурагтаар төвчигнөнө
ЖДҮ сангийн луйврын хажууд итгэлийн зээл жижигдэнэ
Жинхэнэ хөлөө олохыг хүссэн сэтгэлийг нь гижигдэнэ
Боссын орлого өдрөөр, харин биднийх сараар хэмжигдэнэ
Босон суун зүтгэж байвал амьдрал аандаа дэмжигдэнэ

        Өөдрөг сэтгэл бидэнд үлдээгээч
                Өөрийн итгэлээ та нар үл гээгээч
                Өнөөдрөөс илүү сайхныг бүтээгээч
                Өр зүрхэндээ сайхныг л тээгээч

Зам дээр гарахад урсгал сөрсөн, урдуур дайрсан уцаартан
Захаасаа аваад төвдөө байсан ч өвөлдөө бид угаартана
Залуус харийн орныг зорин урт дараалалд дугаарлана
Замбараагүй энэ байдалд шаналан миний дотор гол харлана
Юу ч мэдэхгүй сууж баймаар сэтгэл өвтгөм мэдээлэл
Юмны учир ойлгох болоогүй балчир зүрхийг сэвтээлээ
Саарын цаг сарнин арилж сайхныг авчрахаар сэтгэлээ
Сайныг ерөөн итгэл тээж сэтгэлээ би дэвтээлээ
Айсуй цагийн уртад жаргал ирнэ инээмсэглээрэй
Айдас хүйдэс, атаа жөтөөг яг одооноос цэглээрэй
Албан тушаалын наймаа, авлигад бүү эмзэглээрэй
Ахиад хэлье, жаргал ирнэ гэдэгт бүгд итгээрэй
Түгших, шантрах явдал олон байсан ч бусдад итгэе
Түмнээс түрүүлж сэтгэе, тиймээ өөрсдөөсөө эхэлье
Төрөөс хүсэх зүйл байна аа, итгэлийг л зээлье
Түүнээс цааш сайхан болвол итгэл даахаа илтгэе

        Өөдрөг сэтгэл бидэнд үлдээгээч
                Өөрийн итгэлээ та нар үл гээгээч
                Өнөөдрөөс илүү сайхныг бүтээгээч
                Өр зүрхэндээ сайхныг л тээгээч

         ... Итгэл найдварыг мөхөөлгүй үлдээгээч... /С.Отгонбаатар 2019.05.16/

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

17°C
Шөнөдөө 8° / Өдөртөө 20°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1485887Сэтгэгдэл: 547

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 49882Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 40633Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 33547Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 31339Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 10985Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 5885Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1535Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.