Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1420073Нийт сэтгэгдэл: 543

2025 ОНД ЕВРОПЫН ХОТУУДЫН ХООРОНД АГААРЫН ТАКСИ ЗОРЧИЖ ЭХЭЛНЭ

5-р сарын 28 | 10 цаг 37 минут

Германы иргэний агаарын тээврийн Лилиум компанийн харилцаа холбоо эрхэлсэн захирал Оливер Уолкер-Жонес ирэх 6 жилийн дотор Европ тивийн хот хооронд агаарын такси зорчиж эхэлнэ гэж мэдэгдээд байна. Тэрээр Риа Новости агентлагт өгсөн ярилцлагандаа “Бид 2025 он гэхэд хэд хэдэн хотуудын хооронд үйлчилгээ үзүүлж эхлэхээр төлөвлөж байна. Европ тивийн томоохон хотуудын удирдлагуудын хувьд манай үйлчилгээг сайн сонирхож байгаа учраас хаа хавиас үйлчилгээгээ эхлэхээ хараахан шийдээгүй байна.” гэж ярьжээ.

Өнгөрсөн долоо хоногт компани таван хүний суудалтай Лилиум цахилгаан, бага оврын нисэх онгоцоо танилцуулсан юм. Шинээр үйлчилгээнд нэвтрэх агаарын такси нь цахилгаанаар ажилладаг бөгөөд нүүрс төрөгчийн давхар исэл ялгаруулдаггүй учраас агаарыг бохирдуулахгүй гэж компанийн зүгээс мэдэгдэж байна.

Агаарын такси үйлчилгээг үзүүлэхийн тулд шаардлагатай зөвшөөрөл, батламжуудаа авсаар байгаа бөгөөд компани 1 цагт 300 км туулах хүчин чадалтай 36 бага оврын нисдэг таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

12°C
Шөнөдөө 8° / Өдөртөө 23°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1420073Сэтгэгдэл: 543

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 46862Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 39362Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 31168Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 29449Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 10404Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 4996Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1400Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

Их сэтгэгдэлтэй

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.