Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1458777Нийт сэтгэгдэл: 543

ХЯТАД УЛС ШАТАХУУНЫ ҮНЭЭ БУУЛГАЛАА

6-р сарын 17 | 10 цаг 17 минут

Энэ сарын 13-ны өдрөөс эхлэн Хятадад шатахуун, түлшний жижиглэн худалдааны үнийг бууруулах шийдвэр хэрэгжиж эхэллээ. Шинхуа агентлагийн мэдээнд БНХАУ-ын Өөрчлөлт, хөгжлийн улсын хорооноос мэдэгдэж буйгаар, дэлхийн зах зээл дэх газрын тосны ханшийг харгалзан шатахуун, түлшний жижиглэнгийн үнийг  тонн тутамд 465 юань буюу 67.4 ам.доллараар бууруулж байгаа юм. 

Хятад улсын баримталж буй үнийн бодлогын дагуу олон улсын зах зээл дэх  түүхий нефтийн үнэ тонн тутамд 50 орчим юаньтай тэнцэх хэмжээгээр буурсан, эсвэл өссөн тохиолдолд, мөн  энэ ханш ажлын 10 хоногийн турш тогтвортой байвал дотоодын зах зээл дэх жижиглэнгийн худалдааны үнэд зохицуулалт хийдэг.

Өөрчлөлт, хөгжлийн улсын хороо газрын тос, шатахууны томоохон компаниуд буюу Хятадын нефтийн үндэсний корпорац, Синопек болон бусад газруудад энэ бодлогын дагуу үнийн зохицуулалт хийхийг анхааруулсан аж.

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

22°C
Шөнөдөө 11° / Өдөртөө 22°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1458777Сэтгэгдэл: 543

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 49204Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 40112Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 32587Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 30549Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 10734Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 5460Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1468Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.