Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1485889Нийт сэтгэгдэл: 547

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН НИЙТ ӨРИЙН ХЭМЖЭЭ ӨСӨН НЭМЭГДСЭЭР БАЙНА

7-р сарын 1 | 9 цаг 58 минут

АНУ-ын нийт өрийн хэмжээ ирэх 30 жилийн турш хурдацтай нэмэгдэж, 2049 он гэхэд ДНБ-ий 144%-тай тэнцдэг болно гэсэн таамаглалыг Конгресын дэргэдэх Төсвийн газраас гаргасан байна. Төсвийн газраас мөн холбооны өрийн нийт хэмжээ 2019 оны сүүлч гэхэд ДНБ-ий 78 хувьд хүрнэ гэж таамагласан байна. Өрийн хэмжээ 2029 онд ДНБ-ий 92%-тай, 2049 онд 144%-тай тус тус тэнцэнэ гэж үзжээ.

Нэгдсэн улсын үндэсний өр 22 их наяд ам.долларын босгыг хэдийн давж гараад байгаа бөгөөд ирэх 10 жилийн турш Бэйби Бүүмэрс буюу дайны дараагийн төрөлт огцом нэмэгдсэн жилүүдэд төрсөн хүмүүс тэтгэвэрт гарч, мөн эрүүл мэндийн үйлчилгээ авах болсноос болж, жил бүр нэг их наядаар нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа юм.

Дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай Нэгдсэн улсын өр сүүлийн 10 жилд 2 дахин нэмэгдээд байгаа бөгөөд 2008 оны санхүүгийн хямралын өмнө ДНБ-ий ердөө 35%-тай тэнцэж байсан юм. Ерөнхийлөгч Трампын засаглалын авч хэрэгжүүлсэн эдийн засгийн дэмжих хөтөлбөрийн дараа 1,5 их наяд доллартай тэнцэх хэмжээний татварыг танасан ч алдагдал нэмэгдсээр байгаа юм.

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

17°C
Шөнөдөө 8° / Өдөртөө 20°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1485889Сэтгэгдэл: 547

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 49882Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 40633Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 33547Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 31339Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 10985Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 5885Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1535Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.