Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1485893Нийт сэтгэгдэл: 547

КАЗАХСТАН УЛС 3 САЯ ОРЧИМ ИРГЭДИЙНХЭЭ ӨРИЙГ ЦАЙРУУЛНА

7-р сарын 1 | 11 цаг 46 минут

Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Касым Жомарт Токаев ерөнхийлөгч болсноосоо хойш хэрэгжүүлж байгаа анхны томоохон бодлогын хүрээнд тус улсын хүн амын 6%-д ногдож байгаа чанаргүй зээлийг цайруулах болсноо зарлалаа. Өр цайруулах хөтөлбөрийн тусламжтайгаар тэрээр хувийн банкуудыг төрийн мөнгөөр аргацаан торгоож байгаа үйлдлийг таслан зогсоох зорилготой гэж Оросын РТ агентлагын мэдээлэлд дурджээ.

66 настай ерөнхийлөгч Токаев нь Казахстаныг ЗХУ задарснаас хойш удирдаж ирсэн ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевыг ерөнхийлөгч сэнтийгээс буусны дараа ардчилсан сонгуулиар сонгогдсон нэгэн юм. Төв Азийн энэ оронд чанаргүй зээлийн улмаас банкны салбар бүрэн доголдож, банкуудын дампуурлыг нь зарлуулахгүйн тулд 18 тэрбум ам.долларыг зээлдэгчдэд тараах гэх мэтээр арга хэмжээ авахаас өөр аргагүй нөхцөл байдал сүүлийн 10 гаруй жил үргэлжилж буй хямралын үр дүнд бий болоод байгаа юм.

Тэрээр 18 сая хүн амын дор хаяж 3 саяыг нь чанаргүй зээлээс чөлөөлөх болно гэж мэдэгдээд байна. Одоогийн тооцоогоор 500 гаруй мянган хүнийг өрөө төлөх бүрэн боломжгүй гэж үзсэн бөгөөд тэдний 86% нь нэг сая тэнгэ буюу 2650 ам.доллараас бага зээлтэй байгаа бол дундаж зээлийн хэмжээ 300 мянган тэнгэ буюу 788 ам.доллар байна.

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

17°C
Шөнөдөө 8° / Өдөртөө 20°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1485893Сэтгэгдэл: 547

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 49882Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 40634Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 33547Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 31339Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 10985Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 5885Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1535Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.