Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1585837Нийт сэтгэгдэл: 565

НАМУУХАН ЯРИАТАЙ ЭРЧҮҮД ОЛОН ХҮҮХЭДТЭЙ БАЙДАГ

8-р сарын 29 | 15 цаг 44 минут

Эрчүүдийн хоолой чанга, сул байх болон тэдний хүүхдийн тоо хоёр хоорондоо холбоотой болохыг Америкийн судлаачид олж тогтоожээ. Судалгаанаас үзвэл, намуухан дуутай эрчүүд чанга дуутай эрэгтэйчүүдийг бодвол илүү олон хүүхэдтэй байдаг аж. Төв Африкийн соёлын хувьд хамгийн их хоцрогдсон омгийн анчдын дунд явуулсан судалгаанд үндэслэн эрдэмтэд тийм дүгнэлт хийжээ. Нам дуутай эрэгтэйчүүдийг эсрэг хүйсийнхэн нь илүү түрэмгий, эрүүл, сексийн хувьд дур булаам тачаангуй гэж үздэг байна. Эрчүүдийн хувьд чанга эсвэл нам дуу хоолой нь олон тоотой, эрүүл, бас хувьслын шалгуурыг давж чадах үр удамтай нь ямар нэг байдлаар холбоотой гэсэн таамаглалыг нэг бус удаа дэвшүүлж байжээ. Энэ таамаглалыг орчин үеийн нөхцөлд нотлоход амаргүй юм. Учир нь өнөө үед гэр бүл дэх хүүхдийн тоо нь эхнэр, нөхөр хоёрын физиологийн талаарх мэдээллээс бус харин жирэмслэхээс хамгаалах хэрэгсэл болон гэр бүл төлөвлөлтийн бусад аргуудаас хамаарч байгаа билээ. Харвардын их сургуулийн судлаачид өнөөг хүртэл болхи бүдүүлэг байдлаа хадгалан үлдсэн Танзаны Хаза омгийнхонд ханджээ. Тэд олон гэр бүлтэй бөгөөд хэсэг хугацааны дараа эхнэр нөхрөө сольдог хүмүүс юм. Мэдээж, тэдэнд жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн талаар ямар ч ойлголт байхгүй.

Судлаачид тус омгийн 49 төлөөлөгчийн дууны өнгөний давтамжийг хэмжиж, гарсан үр дүнг нь тэдний хүүхдүүдийнх тоотой харьцуулжээ. Судалгаанд оролцогсдын дууны дундаж давтамж 115 Гц, хүүхдүүдийнх тоо дунджаар 4,8 байв. Эрдэмтдийн тооцоолсноор хамгийн нам дуутай /үндсэн өнгийн давтамж 90 Гц-ээс бага/ эрэгтэйчүүд өндөр дуутай эрчүүдээс /160 Гц-ээс өндөр/ дунджаар хоёроор олон хүүхэдтэй байжээ. Пенсильванийн их сургуулийн эрдэмтэн Дэвид Путсын хэлснээр, эрэгтэйчүүдийн дууны хөвчийн урт нь тестостероны түвшин өндөр болох үед уртасдаг, үүний сацуу дууны өнгө сулардаг ажээ. Тестостероны түвшин өндөртэй эрчүүд тэргүүлэх эрмэлзэлтэй байдаг. Бас тестостероны илүүдэл нь эр бэлгийн эсийн чанарт ч сайнаар нөлөөлж, эрчүүдийг үржлийн чадавхи сайтай болгодог байж болох юм.

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

-10°C
Шөнөдөө -17° / Өдөртөө -4°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1585837Сэтгэгдэл: 565

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 55658Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 45215Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 36646Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 34583Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11626Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 7157Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

У.БАТТАМИР Уншсан: 1445Сэтгэгдэл: 0

Эрүүл мэндийн зөвлөх, нийтлэлч, тоймч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.