Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1512850Нийт сэтгэгдэл: 554

"FACEBOOK"-Т 400 САЯ ГАРУЙ ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ НУУЦЛАЛГҮЙ БАЙЖЭЭ

9-р сарын 9 | 10 цаг 07 минут

“Facebook”-ийн  олон зуун сая хэрэглэгчийн гар утасны дугаар олон нийтэд нээлттэй цахим мэдээллийн санд дэлгэгдсэн байжээ.

Тодруулбал “Facebook”-ийн 419 сая гаруй хэрэглэгчийн нэр, утасны дугаарыг хадгалсан сервер ямар ч нууцлалгүй байсан гэж “TechCrunch” технологийн цахим хуудас мэдээлсэн байна. Уг мэдээллийн санд АНУ-ын 133 сая, Их Британийн 18 сая, Вьетнамын 50 сая хэрэглэгчийн мэдээлэл байсан бөгөөд “TechCrunch”-ийн мэдээ нийтлэгдсэний дараа уг мэдээлэл харагдахгүй болсон байна.

“Facebook” компани дээрх мэдээллийг үнэн болохыг хүлээн зөвшөөрч, хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хэн, хэзээ дэлгэснийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна хэмээн мэдэгджээ. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, уг санд ойролцоогоор 210 сая хэрэглэгчийн мэдээлэл байсан бөгөөд давхар хуулагдсан байсан тул 419 сая хэрэглэгчийнх мэт харагдсан ажээ. 

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

5°C
Шөнөдөө 0° / Өдөртөө 12°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1512850Сэтгэгдэл: 554

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 50590Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 41175Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 34666Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 32076Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11226Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 6258Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1590Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.