2020 оны 5-р сард Крымын “Залив” усан онгоцны үйлдвэр дээр Оросын анхны нисдэг тэрэг тээвэрлэгч усан онгоцыг үйлдвэрлэж эхлэх тухай ТАСС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр 15 мянган тоннын даацтай хоёр усан онгоц үйлдвэрлэх аж. Толгой усан онгоцыг 2027 оны эцэс гэхэд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн бөгөөд эдгээр усан онгоцнууд янз бүрийн ангилалын 10-с дээш нисдэг тэргийг тээвэрлэх боломжтой гэж мэдээлж байна.
Үүнээс гадна усан онгоцнуудад суух, буух зориулалттай том дамжих танхимыг суурилуулах ажээ.
Сэтгэгдэл бичих