"The New York Times" сонин "АНУ-ын Батлан хамгаалах яам Сирийн зүүн хойд хэсэгт АНУ-ын 150 орчим цэрэг илгээхээр төлөвлөж байна" гэж мэдээлэв. АНУ-ын цэргийнхэн Туркээс ирсэн цэргийн албан хаагчидтай хамт энэ бүс нутагт эргүүл хийх гэнэ. АНУ-ын Батлан хамгаалах яам Вашингтон, Анкара хоёрын хоорондох Сирийн газар нутаг дээр одоо байгаа хурцадмал байдлыг арилгахад энэхүү шийдвэр нөлөөлнө гэж найдаж байна гэжээ. Үүний зэрэгцээ, цэргүүдээ илгээх нь Пентагонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Сири дэх Америкийн контингентыг эргүүлэн татах тухай зарлигийг түдгэлзүүлэх боломжийг олгоно. Турк улс АНУ-ын Сирид хийсэн цохилтыг буруушааж байна гэж өмнө нь мэдээлж байсан.
Сэтгэгдэл бичих