Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1612469Нийт сэтгэгдэл: 568

ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН СПОРТЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын спортын наадмыг анх удаа зохион байгуулж байна

10-р сарын 1 | 12 цаг 21 минут

Нийслэл хотын үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын дунд волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлт гэсэн спортын таван төрөлтийн тэмцээнийг есдүгээр сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна.

Оюутан, залуучуудын дунд есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдах сагсан бөмбөг, волейболын төрөлтийн тэмцээний нээлт өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа, НСХ-ны Спортын хөгжлийн хэлтсийн дарга С.Саранцэцэг тэргүүтэй зочид төлөөлөгчид болон тэмцээнд өрсөлдөж буй оюутан, залуучууд оролцов.

Тэмцээнийг нээж Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод анх удаа Нийслэлийн Засаг даргын ивээл дор оюутан, залуучуудын таван төрөлт спортын наадмыг зохион байгуулж байна. Өнөөдрийн бидний зохион байгуулж байгаа тэмцээнд төрийн болон хувийн хэвшлийн нийт сургуулиудын баг тамирчид өрсөлдөх гэж байна. Нийслэлийн удирдлагуудын нэрийн өмнөөс та бүхэндээ тэмцээнд нь амжилт хүсээд өргөн баг бүрэлдэхүүнээр ирж оролцож байгаад тань талархал илэрхийлье” хэмээлээ.

Сагсан бөмбөгийн нийслэлийн шигшээ тэмцээнд 16 сургуулийн 224 оюутан, волейболын шигшээ тэмцээнд 12 сургуулийн 180 оюутан тус тус оролцож байна.

Мөн нийслэлийн иргэд оршин суугчдын дунд аравдугаар сарын 23-ныг хүртэл спортын наадмыг явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр тэмцээн зохион байгуулах юм. Дугуйн тэмцээн болон бүх нийтийн гүйлтийг аравдугаар сарын 12-ны өдөр “Хөшигтийн хөндий”-н хурдны зам дээр, Шатрын тэмцээнийг аравдугаар сарын 12-13-ний өдрүүдэд “Аврагч” спорт хорооны зааланд тус тус зохион байгуулна. Түүнчлэн Нийслэлийн иргэдийн спортын наадам нь хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шаттайгаар найман төрлөөр зохион байгуулагдах аж. Тус наадмын анхан шатны тэмцээнүүд есдүгээр сарын 20-оос өмнө явагдаж дууссан бөгөөд аравдугаар сарын 5-20-ны хооронд урьдчилсан тоглолтууд явагдана.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

-22°C
Шөнөдөө -24° / Өдөртөө -9°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1612469Сэтгэгдэл: 568

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 56174Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 45704Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 37362Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 35269Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11752Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 7484Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

У.БАТТАМИР Уншсан: 2126Сэтгэгдэл: 0

Эрүүл мэндийн зөвлөх, нийтлэлч, тоймч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.