Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1512846Нийт сэтгэгдэл: 554

Ч.Хурц: Сая тонн нефть олборлочихоод импортын шатахуун авдаг тэнэг улс Mонголоос өөр байхгүй

8-р сарын 26 | 16 цаг 12 минут

Геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурцтай Монголын үйлдвэржилтийн талаар  ярилцлаа.

-Монгол Улсын  тулах гурван цэгийн нэг нь үйлдвэржилт-

-Уул уурхайг “шүтсэн” эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэн бүхэн мэдэж байгаа. Тиймээс ч уул уурхайгаас арай өөр гарц, замыг эрэлхийлж эхэллээ. Хүн бүхэн үйлдвэржилт, баялаг бүтээх талаар ярьж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улс хөгжихөд тулах гурван цэг байгаа юм. Нэгдүгээрт Монгол хүний ухаан, оюун санааны өсөлтийг дэмжих. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэд улстөрийн нүдээр биш инженерийн сэтгэхүйгээр аливааг харж, хөгжүүлдэг байвал их сайн. Юуг хаана, ямар технологиор хийх талаар үргэлж эрэлхийлж байх талаар ярьж байна л даа. Харин дараагийн тулах цэг нь үйлдвэржилт. Үйлдвэржилт хөгжих хамгийн чухал үндэслэл нь судалгаа, эрдэс баялаг байдаг юм. Геологийн эрэл хайгуул, судалгаа маш чухал. Өөрөөр хэлбэл, ямар үйлдвэрийг хаана барьж, байгуулах вэгэдэг эрдэс баялгийн нөөцийг геологийн судалгаагаар хийдэг. Ашигт малтмалын ордыг түшиглэж байж сая үйлдвэрийн зөв байршил үүсдэг юм. Монголын геологич, судлаач, эрдэмтэд дэлхийн хэмжээнд сэтгэж, ярьчихдаг болчихлоо шүү дээ.

-Монгол Улс үйлдвэржилтийн  салбараа хэрхэн хөгжүүлэх ёстой юм бол? 

-Би Монголыг аваад явчих хэдхэн эрдэс баялгийг нэрлэе. Тухайлбал, газрын тос, байгалийн хий, зэс, фосфор, хар төмөрлөг, агрохимийн түүхий эд, коксжих нүүрс, хүрэн нүүрсийг гүн боловсруулж чадсан тохиолдолд Монгол Улс хөгжихөд хачин амархан байна. Саяхан Ерөнхий сайд Япон улсад айлчилж, эдийн засгийн иж бүрэн түншлэлийн гэрээг байгуулсан. Гэхдээ тус  улсаас манай талын гуйх эхний зүйл  нь цайр, хар тугалга, зэсийг хайлуулах үйлдвэр байсан юм.

Иж бүрэн гүн боловсруулах үйлдвэр барихад 100-200 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Түүн дотор ажлын өрөөний дайтай гурван өрөөтэй байх юм бол аккумляторын цехтэй болох сайхан ирээдүй харагддаг. Тухайлбал Дорнод аймагт хүнд үйлдвэр хөгжих боломж байна. Дорнод аймаг Сүмбэр рашаантын хилийн гарцыгбоомт болгон хөгжүүлж, боомтынхоо далан дээгүүр төмөр болон хар зам, усан турбин тавьж Өлзийт, Адуунчулууны нүүрсний ордоо ашиглах ёстой. Үүнээс гадна зүүн хойшоо Эрээнцав хүртэл хүрэн нүүрсний 20 орчим орд бий. Адуунчулууны нүүрсний ордыг түшиглэж өндөр хүчин чадалтай цахилгаан станц барьж, металлургийнхаа үйлдвэрийг Дорнод аймгийн урд талд буюу Хэрлэнгийнхээ урд хөвөөнд барих хэрэгтэй.

Үүнээс гадна 26 тонн алттай, 150-160 мянган тонн полиметаллтай “Алтанцагаан овоо”-ны ордоо эргэлтэд оруулмаар байна. Энэ үйлдвэрлэлийн үеэр  хүхрийн хүчил гарна. Бага хэмжээний хүхрийн хүчлээ эргээд зэсийн баяжмалаа саармагжуулах түүхий эд болгож болно шүү дээ. Тиймээс цайр, хар тугалганы үйлдвэрт хүчлийн илүүдэл гэж байдаггүй юм. Улмаар хүхрийн хүчилтэй болсноор өнөөх аккулямторын цех чинь амилаад ирнэ шүү дээ.

-Дорнодод аж үйлдвэрийн цогцолбор  барих ёстой гэж үү? 

-Монгол Улсыг үйлдвэржүүлье гэж байгаа бол иймэрхүү цогцолбор байдлаар Дорнодод хөгжүүлэх боломж байна. Өшөө цаашаа арван жил хүлээвэл эдгээр ордын нөөц  нь дуусна. Тухайлбал, “Алтанцагаан овоо”-г “Центра гоулд” шиг компани дөрвөн жил ашиглаад гарахад нэг их том онгойсон нүх л  үлдэнэ шүү дээ. Мөн Дорнод аймгийнхаа төвд Хэрлэн голоо түшиглэж өнгөт металлургийн комбинатыг байгуулбал хоёр дахь Чойбалсан хот сүндэрлэнэ. Одоо 68 мянган хүн амтай Чойбалсан хотын ирээдүйд үйлдвэржилтийг дагаж 150-200 мянган хүнтэй болох хэтийн төлөв бий. Нөгөөтэйгүүр яг одооноос эхэлж хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллах шилдэг боловсон хүчин, инженерүүдийг төрийн бодлогоор бэлтгэх ёстой. Миний бодлоор шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яамны анхаарлаа хандуулах дараагийн бүс бол баруун Монгол.

-Баруун аймгуудын газар нутаг геологийн хувьд хэр сайн судлагдсан юм бэ?

-Жинхэнэ сайн чанарын  гангийн үйлдвэр баруун Монголд барих учиртай. Баруун Монголын хөгжлийн 30 жилийн хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэй. Баруун аймгийн газар нутагт хүрэн болон коксжих нүүрс, байгалийн хий нь байна. Тиймээс хамгийн түрүүнд энгийн ган үйлдвэрлэх ёстой. Энэ ордуудын хайгуулыг нь хийж, геологийн судалгааг эрчимтэй хий. Хятад, Орос, барууны орнууд ялгаагүй хэзээ ч Монгол Улсад хий гаргая, хийгээр ажилладаг цахилгаан станц баръя гэж ирэхгүй. Үүнийг монголчууд бид өөрсдөө л хийх ёстой. Тиймээс ч баруун Монголд цэвэр экспортын зориулалтын цэвэр, сайн чанарын гангийн үйлдвэрийг барих ёстой юм.

-Харин өмнийн говийн тухайд юу хэлэх вэ.  Тэндээс газрын тос ч илэрлээ, нүүрсний орд газрууд элбэгтэй. 

-Өмнөговь бол дэндүү баян нутаг шүү дээ. Ялангуяа нүүрсээр. Мега төсөл гэж их ярих юм даа. Монголд юм үлдэхгүй бол юуных нь мега төсөл байх вэ дээ. Тавантолгойгоос баруун урагш Нарийн Сухайтын орд хүртэл нийт 12 нүүрсний орд байгаа. Монгол яаж л бол яаж хөгжих бүрэн боломж бий.

-Нефть боловсруулах үйлдвэр барина гэж яриад хэдэн Засгийн газрын нүүрийг ч үзэв дээ. Боловсруулах үйлдвэр барих 15 төслөөс аль нь ч ажил хэрэг болсонгүй. Харин саяхан Аж үйлдвэрийн сайд хоёр бүсэд боловсруулах үйлдвэр барих Засгийн газрын тогтоол гарсан талаар дуулгасан.

-Нефть боловсруулах үйлдвэр Сайншандад барих нь түмэн зөв гэж хэлмээр байна. Дотооддоо нэг сая тон нефть олборлочихоод, импортын шатахуун зөөдөг тэнэг улс Монголоос өөр байна уу? Зүүнбаянгийн аж үйлдвэрийн парк-д ширэм хийнэ гэсэн байна билээ. Дорноговь аймгийн Зүүнбаян сумын баруун хойно Чойроос 50 гаруй км-ийн зайд 42 хувийн агуулгатай Эрээний орд гэж төмрийн ордтой юм. Тэгэхээр хүчин чадлын хувьд  сая тонныг Сайншандад, Зүүнбаянд галбын говийн нефтийн ордуудаа түшиглээд нэг сая тонныг, Дорнод юм уу Баруун-Уртад дахиад нэг сая тонн газрын тос боловсруулах бүрэн боломжтой. Зүүн талын Тамсагийн нефтийн нөөцөө Дорнод, Баруун-Уртад боловсруулна гэж тооцох хэрэгтэй. Баруун талын Зүүнбаян, Цагаан элс, галбын говийнхоо орд газруудыг  Сайншандад төвлөрүүлэхээр тооцох нь зөв.

Монгол Улс нефть боловсруулах үйлдвэрийг заавал барих ёстой. Д.Эрдэнэбат сайдын боловсруулах үйлдвэртэй болъё гээд хашгираад байгаа нь зөв шүү дээ. Нефть боловсруулах үйлдвэр барьснаар наад зах нь 18 нэр төрлийн үйлдвэр бий болдог.  Цагаан эрвээхэйний хороос эхлээд нийлэг эдлэл, утас үйлдвэрлэж, оёмол, нэхмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл дагаж өндийдөг учиртай. Нефть боловсруулах үйлдвэр баръя гэж хятадууд ирэхгүй. Яагаад гэвэл тэд өөрсдөө түүхий эдтэй орон шүү дээ.

Үүнээс гадна би нэг зүйл хэлмээр байна. Саяхан Багануурын цахилгаан станц барих концессын гэрээг байгууллаа. Тэр сайн. Гэхдээ 700 мВт-ын тэр цахилгаан станциас асар их дулаан ялгарна. Тэр дулааныг ашиглаж дэргэд нь хүлэмжийн аж ахуй бий болгох хэрэгтэй. 

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин 2015 оны 4 дүгээр сар

28

28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.122.***Зочин   • 5 сарын 10. 8 цаг 14 минут

Ene hvnii uhaaniig gvitseh hvn turd vzeed ugii ch bhgvi.....vnen..hurts vgtei aguu hvn dee

103.229.120.***Зочин   • 4 сарын 13. 12 цаг 30 минут

Хурцгуаг ерөнхий сайд зөвлөгөөнөөс авмаар юм

202.9.45.*zochin   • 2 сарын 19. 16 цаг 21 минут

ene hunig sonsoochee bugd unen mash saihan unen boditoi yum yrij bna shde dulii yum shig l bgaad bh shig baihin eronhiilogchoo zowlohooroo awch boldoggui yumu

64.119.18.**Зочин   • 2 сарын 19. 13 цаг 28 минут

Бажгар аравын хийсэн ажил шүү дээ

66.181.161.**batkhuu   • 2 сарын 18. 17 цаг 44 минут

zaawal sonsoh eostoi vnen

66.181.161.***Зочин   • 2 сарын 17. 22 цаг 46 минут

Ene hvni vgiig zaawal sonsoh estoi gej boddog 76 ene bvhnig medehgv l gej hereggv bh tedend zvger setgel bhgv bolhor l sonsogvi ym shig medegv tsarai gargaj bga ym bid yawal zow tiishe alhah bol

202.9.45.**Гантөмөр   • 2 сарын 17. 20 цаг 53 минут

Тэр.жаогалсайхан.гэж.хүн.бна

202.9.45.**Зочин   • 2 сарын 17. 20 цаг 52 минут

Зөв.юм.олон.жил.наад.доктор.чинь.хэлээд.бгашдээ.сонсооч

103.229.123.***Zochin   • 2 сарын 17. 16 цаг 16 минут

Zuvluguug avahiig deedchuulees husey

66.181.180.**Зочин   • 2 сарын 17. 10 цаг 33 минут

энэ эрхэмийг бга дээр н жаал жуул юмаа заалгаачээ. дахин олдохгүй ховор хүн дээ. цаашаа жоохон ч бол хөдлөе гэсэн хүн энэ хүнээр юм заалгаад авбал том хожино доо.

59.153.112.***Зочин   • 2 сарын 16. 20 цаг 31 минут

Манай нефть импортлогч нар төр засгийнхныг бүгдийг хахуулддаг болохоор эх орондоо нефтийн үйлдвэр барих сонирхолтой албан тушаалтан байх уу.

103.212.118.***Zochin   • 2 сарын 16. 16 цаг 34 минут

Ene uvguni edin zasag,biznesin medleg hir um boldoo. TEZU-g ni uzsim bolovuu. TEZU dotor Himin uildver tuluvlugdsun bh yostoi . Herev tuluvlugduugui bol jild 1 say tsatahuuni heregleetei mongol uls sard sayig uildverleheer dusdig ni yahin boloo. 2 hurshduu uguud busdig ni agaart shataagaad l duusah bh daa.

66.181.177.**zochin   • 2 сарын 18. 15 цаг 21 минут

chamaas arai deer bailgui dee negen uyed mongoliin uul uurhaig chirj yavsan hun

59.153.112.***Зочин   • 2 сарын 16. 12 цаг 04 минут

Тэр бох оороо болих хэрэгтэй. Миегийн уяачын дуу одонгоо авсан бол одоо зайлаа.

103.26.193.**Зочин   • 2 сарын 16. 11 цаг 41 минут

Хурц гуайгаа үйлдвэр уул уурхайгаа хариуцсан сайд болгочихооч юу ч мэдэхгүй бөх бснаас хурдан мэргэжил онолоороо улсаа хөгжүүлнэ шүү дээ та нарын нам гэсэн хор улсыг сөхрүүлээд бна шүү!!!

66.181.185.***Gerel   • 2017, 10 сарын 26. 8 цаг 12 минут

Hurts gain ugiig alban tushaald durtai byatshan huuhduud huleej avbal sain uils bolno shuu

103.26.193.***Зочин   • 2017, 6 сарын 21. 23 цаг 54 минут

statistik buh ajild hereg boldog delhiid statistik odoohondoo taamaglah tuvshindee

103.26.193.***gun uhaan   • 2017, 6 сарын 21. 23 цаг 52 минут

UURHAIN ASHIGLALTIIN NOOTSIIG ONOJ CHADDAGGUI TAAMAGLAJ BODDOG SHINJLEH UHAAN TOGS HOGJOOGUI

103.26.193.***Зочин   • 2017, 6 сарын 21. 23 цаг 51 минут

benzinii unenees buh yumnii une shaltgaaldag importlogch kompaniudaa yah ve neg l bish mafiin suljee baigaa

43.242.243.*Зочин   • 2016, 8 сарын 29. 20 цаг 10 минут

Хурц гуай Эрдэнэтийн 49 хувийн талаар үгээ хэлбэл зүгээр дэ та

103.10.23.**Зочин   • 2016, 8 сарын 29. 19 цаг 30 минут

Сонгуулаар дахин дахин ээджэлэн сонголгүй МАН -АНийн хулгайч нарыг төрөөс хөөж орхи тэгээд л бүх зүүль зөв шидэгдэнэ Ард түмэн минь

103.10.23.**Зочин   • 2016, 8 сарын 29. 19 цаг 27 минут

Юун Америк хорих вэ бид чинь тусгайр улс юм шүү тэнгээ Гадаадын тэжээвэрүүд ийм л үг хэлнэ

103.10.23.**Зочин   • 2016, 8 сарын 29. 19 цаг 25 минут

төрд үүрэлсэн хулгайч нарт өөрөсдөө баяжаж байвал болоо тэдэнд монголоо ард түмнээ гэх сэтгэл байхгүй тэнэг ард түмний сонгосон сонголт өөрөө ойчон хүүхэд уйлдагүй гэж уйлаад яаахав дээ тэнгүүдээ гэж хэлий өөр юу гэх юм

59.153.114.**Хурц гуайд   • 2016, 8 сарын 29. 14 цаг 19 минут

Дэлхийн банк, валютын сангийн америк ноёдууд манайд газрын тос боловсруулахыг хориод байдаг юм аа. Америкууд Орос, Хятад 2-т тал засаж байгаа нь тэр. 1911 онтой л адил юм уу даа. Хурц гуай та энэ зэргийн юмыг мэдэх л учиртай.

103.229.120.***зочин   • 2016, 8 сарын 28. 23 цаг 12 минут

Шатахуунаар гаднаас хараат байх хамаагүй, ОХУ-аас шатахуун авч дамладаг төртэй хутгалдсан компаний орлого хомсдоно. Иймээс гаднаас шатахуун авах Монгол төрийн үйлдэл зөв. Дорнотын нефтийг Хятадад гаргах нь хятад улс монголын нууц ноёнтон 2-т ашигтай. 2 хөршөөс хараат байхыг хүсдэг мэргэн улс төрчид Монгол улсад цөөнгүй байна даа.

202.9.41.**Зочин   • 2016, 8 сарын 28. 16 цаг 02 минут

Нефтээ монголдоо хийвэл нефт импортийнхон ажилгүй болно МАН ерөнхий спонсоргүй болж баларнаа тэгэхээр ойрын үед энэ мөрөөдөл

103.26.195.***Зочин   • 2016, 8 сарын 27. 20 цаг 44 минут

Хурц гуай та Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар яагаад дуугархагүй байна вэ уг нь дуугарах ёстой хүний нэгсэн

103.229.123.***зочин   • 2016, 8 сарын 27. 12 цаг 20 минут

Дорнодод Мэнэнгийн талд Хятадууд нефьт олворлоод сайхан зээрийн сүргийн оронд нутгийнханы нэрлэсэн тонголзуур 24 цагт манай газрын тосыг сорж авч байна. Зүрх шимширч нүд харанхуйлж байлаа. Манай улс эзэнтэй байна уу үгүй юу. Урд засаг алдсан бол энэ засаг залруулаасай гэж хүснэ. Нүдээр харах аймшигтай бүхэл бүтэн хятад хороолол боссон байнаа.

Улаанбаатар

5°C
Шөнөдөө 0° / Өдөртөө 12°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1512846Сэтгэгдэл: 554

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 50590Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 41175Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 34665Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 32076Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11226Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 6258Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1590Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.