Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Нийтлэлч, тоймч

Р.ЭМҮЖИН

Нийтлэлч, тоймч ...

Нийт уншсан: 34482Нийт сэтгэгдэл: 8

800 ЗАНШЛААЧ МОНГОЛТОЙ ЗАМ БУЛААЦАЛДАВ

11-р сарын 1 | 9 цаг 59 минут

Заншлаач гэдэг нь тагнуулч гэсэн эртний үг л дээ. Эзэн Чингисийн байлдан дагуулалтын үед заншлаачид том үүрэг гүйцэтгэж, Их Монгол улсын морьтнуудын өрнө, дорнын зүг нүүдэллэсэн байлдааны замыг зассан түүхтэй. ТЕГ, ЦЕГ шуурхай ажиллаж урд хөршийн үндсэндээ 800 орчим заншлаачийг баривчлаад байна.

Өндөр хүчин чадал бүхий 1000 компьютер, 10 000 симтэй гар утас бол энэ хүмүүсийн зэвсэг. Тэднийг 1.мөнгө угаах гэж байсан, 2.сошиал орчинд зохиомол нэр ашиглан Монголын нийгмийг залуурдах оролдлого хийсэн, 3.интернэтээр казиноддог гэсэн үндсэн шалтгаанаар олон нийт хардаж эхэллээ. Харин дөрөв дэх шалтгаан буюу жинхэнэ утгаараа улс төрийн тагнуул явуулсан байж болох уу гэсэн асуулт нээлттэй үлдэв. Энэ тухай улс орнуудын Засгийн газрууд, төрийн байгууллагуудын цахим аюулгүй байдлыг хангах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, компьютерийн вирус болон хакердах замаар олж авсан нууц мэдээллийг дэлгэрүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын "Каspersky" компанийн тайлан судалгаанаас харж болох аж.

Хятадын АРТ27, EmissaryPanda, IronPanda, LuckyMouse нэртэй зартай кибер бүлэглэлүүд улс дамжин үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зарим талаар БНХАУ-ын Засгийн газар, тагнуулын байгууллагын дэмжлэгийг авч, хамтран ажилладаг гэсэн хардлагыг олон улсын төвшинд төрүүлдэг байна. 2018 оны гуравдугаар сард Хятадын хэд хэдэн кибер бүлэглэл Монголын Үндэсний дата төвийн мэдээлэлд нууцаар халдаж, төрийн байгууллагуудын вэб сайтуудад malware гэх вирус тараасныг энд дурдаж буй "Кaspersky" олж илрүүлж байжээ. Ийнхүү халдахдаа тус төвийн ажилтнуудын хувийн цахим шууданд өгөөш хаях замаар нэвтэрсэн болохыг тогтоожээ. Монголын төрийн байгууллагуудын дотоод сүлжээг нэгэн зэрэг унагаж, чухал мэдээлэл олж авах гэж байсан нь тодорхой хэмээн "Kaspersky"-ийн шинжээч Д.Легезо онцолсон байна. Тэгвэл энэ мэдээллээ юунд ашиглах гэж байсан бэ гэдэг асуулт гарч ирнэ.

2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд Хятадын эсрэг популизм өрнүүлэн ялалт байгуулснаас ердөө гурван сарын дараанаас бэлтгэлээ базаасаар өмнөд хөршийн кибер бүлэглэл Монголын үндэсний дата төвд халдсан. Энэ удаа бүр Монголын нийслэлд бууриа засч байгаад 2020 оны сонгуулийг угтан хөдөлсөн байх боломжтой юу гэсэн асуулт сэтгүүлч миний хартай толгойд эргэлдээд байгаа юм. Нууцын зэрэглэлтэй улс төрийн ангилалд багтах мэдээллүүд олж авснаар улстөрчдийг түүгээр нь шантаажлан барьцаалж, улмаар сонгууль эргүүлэх, өөрийн талын гар хөлийг парламентад шургуулан төр барих оролдлого байж болох уу? 800 заншлаач, 1000 компьютер, 10 000 сим карт бүхий гар утас...энэ зүгээр л хэн нэгний дохих төдийд хийчихдэг ажил биш. Монголын талаас том гар хөдөлж байж өдий зэрэгт хүрнэ. Хятадын ЭСЯ-тай хамтран хилээр гаргах тухай яригдаад эхэлчихэж дээ. Ямартай ч манай цагдаа, хүчнийхэн сайн ажиллалаа. Наймдугаар сараас хойш мэдэж, мөрдөж явсаар үр дүнд хүрчээ. Тэдэндээ талархъя. Харин одоо учир шалтгааныг нь олчихоосой. Монголын төр Монголынх л байгаасай. Монгол багтай Орос, эсвэл Хятадынх бүү байгаасай. Монголчууд 16 дугаар зуунаас хойш, хагас мянганы дараа анх удаа Хятад болон Оросын нөлөөнөөс гарах гэж тэмүүлж, зүтгэж байна. Гэвч...монголчууд маань дэндүү тархай бутархай, эвлэлдэн нэгдэхдээ хойрго, дээр нь хямдхан бөгөөд хэврэг, хоёр ахын Монголыг өнө мөнхөд хянах гэсэн хармын сэтгэл хэт чанга байна даа!

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

-12°C
Шөнөдөө -26° / Өдөртөө -12°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1583408Сэтгэгдэл: 565

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 55600Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 45158Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 36569Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 34482Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11605Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 7121Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

У.БАТТАМИР Уншсан: 1254Сэтгэгдэл: 0

Эрүүл мэндийн зөвлөх, нийтлэлч, тоймч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.