Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Эрүүл мэндийн зөвлөх, нийтлэлч, тоймч

У.БАТТАМИР

Хүний их эмч ...

Нийт уншсан: 1253Нийт сэтгэгдэл: 0

КОФЕ БА ГЭДЭСНИЙ БАКТЕРИУД

11-р сарын 4 | 10 цаг 16 минут

Бидний гэдсэнд 100 трилион бактер амьдран суудаг бөгөөд тэднийг нэг шугаманд жагсаавал саранд хүрэхээр урт шугам үүсгэнэ.  Эдгээр бактериуд бидний бие махбодийн салшгүй нэг хэсэг нь болж, хамтран амьдарч, хоол хүнсний боловсруулалтанд оролцохоос гадна биеийн эрүүл мэнд, сэтгэл санаа, сэтгэхүйн чадварт хүртэл нөлөөлдөг болохыг тогтоогоод байна. Улмаар орчин үеийн анагаах ухаанд шийдлээ олоогүй байгаа харшил, хорт хавдар, аутоиммун эмгэгүүд, таргалалт болон олон төрлийн халдварт бус өвчний нэг шалтгаан нь гэдэсний бичил биетүүдийн тоо хэмжээ буурах, төрөл зүйл нь цөөрөх явдал гэдгийг баталсан шинэ шинэ нотолгоонууд шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэгдсээр байна. Иймээс гэдэсний бичил биетнүүдийн хэвийн өсөлт хөгжилтийг хангах хүнс, амьдралын хэв маягийг сонгох нь эрүүл амьдрахад чухал хүчин зүйл мөн гэж тооцогдох боллоо.

АНУ-д жил бүр зохион байгуулагддаг Гастроэнтерологчдийн шинжлэх ухааны уулзалтын үеэр Baylor College of Medicine-ын судлаачид кофены хэрэглээ нь гэдэсний бактериудын хэвийн өсөлтийг дэмждэг болохыг тогтоосноо танилцууллаа .

Кофе нь өөх хайлуулах, үрэвслийн эсрэг, тархины эдийн хөгшрөлтөөс хамгаалах зэрэг эрүүл мэндэд олон талын эерэг нөлөө үзүүлдэг. 

Судлаачид судалгаанд оролцсон 97 хүнийг кофены хэрэглээгээр нь их (хоногт 82.9 мг-аас их каффейн хэрэглэдэг) болон бага (хоногт 82.9 мг-аас бага каффейн хэрэглэдэг) гэсэн 2 бүлэгт хувааж, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээгээр эд авч, эдийн болон бактериологийн шинжилгээ хийжээ. Шинжилгээний үр дүнг харьцуулж үзэхэд кофены хэрэглээ өндөртэй бүлэгт хамаарах хүмүүсийн бүдүүн гэдсэнд Faecalibacterium, Roseburia зэрэг ашигтай бактерийн тоо кофены бага хэрэглээтэй хүмүүсийнхээс их бөгөөд Erysipelatoclostridium гэх мэт аюултай бактерийн тоо цөөн байсан байна. Түүнчлэн кофе их хэрэглэдэг хүмүүсийн гэдсэнд Odoribacter, Dialister, Fusicatenibactor, Alistipes, Blautia болон Lachnospiraceae-ын төрлийн бүх савханцарууд зэрэг бусад төрлийн ашигтай бактериуд нь ч илүү их байгааг тогтоожээ.

Энэхүү ялгаатай байдал нь судалгаанд оролцогчдын амьдралын хэв маяг болон хоололтын ялгаатай байдлаас шалтгаасан байж болно гэсэн таамаглалыг үгүйсгэхийн тулд тэдний хоололт, амьдралын хэв маягыг харьцуулан судлаж үзэхэд онцгой ялгаа ажиглагдаагүй байна.  Иймэээс судлаачид кофены хэрэглээ нь гэдэсний бичил биетнүүдийн тоо хэмжээ, төрөл зүйлд эерэг нөлөө үзүүлдэг байж болох юм гэсэн дүгнэлтэнд хүрээд байна.

 

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

-12°C
Шөнөдөө -26° / Өдөртөө -12°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1583382Сэтгэгдэл: 565

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 55600Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 45158Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 36569Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 34481Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11605Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 7121Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

У.БАТТАМИР Уншсан: 1253Сэтгэгдэл: 0

Эрүүл мэндийн зөвлөх, нийтлэлч, тоймч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.