Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1583445Нийт сэтгэгдэл: 565

"ХАВЧНЫ" ДАЙН ДЭГДЛЭЭ

11-р сарын 5 | 10 цаг 23 минут

Норвегийн дээд шүүхээс хориглосон шийдвэр гаргасан байсан ч Европын холбооноос Норвегийн Свалбардад орших Арктикийн бүс нутагт хавч агнуурын 20 гаруй тусгай зөвшөөрөл олгоно гэж мэдэгдсэнээс болж, бүсийн толгой байгууллага болон Норвеги улс хооронд “хавчны” дайн дэгдээд байна.

Норвегийн үндэсний NRK сувгийн мэдээлж байгаагаар Европын холбоо Латвид 11, Литвид 4, Польшт 3, Эстони болон Испанид тус бүр нэг зөвшөөрөл олгоно гэсэн бөгөөд Европын холбооны гишүүн бус статустай Норвеги улсын бүс нутагт бусад орны загас агнуурын онгоцууд маргаан дэгдээж байгаагаас шалтгаалан ийнхүү тусгай зөвшөөрөл олгохоор болжээ. Харин Европын холбооноос Норвеги улсыг 1920 онд албан ёсоор байгуулагдсан "Свалбардын гэрээ"-г зөрчиж байна гэж буруутгасан байна.  

Свалбардын гэрээний дагуу Норвеги улс бүс нутгийг бүрэн эзэмших боловч бусад улс орнуудад загас агнуур хийх, бизнес эрхлэхийг зөвшөөрөх үүрэгтэй юм. Харин тус улсын Загас Агнуурын яамны сайд Харалд Том Несвик Ослогоос зөвшөөрөл аваагүй бол ямар нэгэн улс орон Свалбардын бүс нутагт загас агнуур хийх боломжгүй гэж мэдэгдээд байна.

0

Сэтгэгдэл бичих

Улаанбаатар

-16°C
Шөнөдөө -26° / Өдөртөө -12°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1583445Сэтгэгдэл: 565

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 55600Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 45158Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 36569Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 34483Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11605Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 7121Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

У.БАТТАМИР Уншсан: 1255Сэтгэгдэл: 0

Эрүүл мэндийн зөвлөх, нийтлэлч, тоймч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.