Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1420044Нийт сэтгэгдэл: 543

Харь гаригийн тухай сонирхолтой баримтууд

11-р сарын 28 | 10 цаг 26 минут

Хүн төрөлхтөний оршин суудаг дэлхий хэмээх цэнхэр гариг сансар огторгуй дахь цорын ганц соёл иргэншилт гариг биш, өөр гариг дээр биднээс дээд оюун ухаантай “хүн” амьдарч, биднийг судлахаар үе үе нисэн ирдэг, тэр бүү хэл хүн төрөлхтний бүтээсэн гэгдэх ертөнцийн гайхамшигт цац суваргуудыг харь гаригийнхан бүтээсэн гэж ярилцах нь бий. Агуйн сүг зураг дээр харь гаригийнхныг дүрсэлсэн байгааг оллоо, мөн дэлхий дээр огт байдаггүй металлын хэлтэрхий илрүүллээ, тэнгэрт нисдэг биет харагдлаа гэх мэт олон баримтууд байдаг хэдий ч өнөөг хэр нь батлагдаагүй.

2010 онд Оросын  Владивостокт гүүр барьж буй эрдэмтэд нэгэн хачирхалтай олдвор олжээ. Хурдаснаас олдсон зүйл нь хиймэл төдийгүй, материал нь дэлхий дээр байдаггүй материал байсны улмаас эрдэмтэд юу гэж тайлбарлахаа мэдэхгүй мухардалд орсон гэнэ. “Би удаан хугацаанд тундасны чулуулгаас сансрын бодис хайж байгаа. Учир нь эдгээр чулуулгууд эртний солируудын үлдэгдлийг тоосонцор эсвэл металл хэсгүүд хэлбэрээр үлдсэнийг хадгалсан байдаг. Ийм болохоор харь гаригийнхан зочилсон талаар илтгэх материаллаг ул мөр нь хэдэн сая жилийн өмнө үлдээсэн байх магадлалтай” хэмээн Оросын “Космопосик” нэгдлийн Алс Дорнодын товчооны дарга, биологч Валерий Двужильный сэтгүүлчидэд ярьжээ. Двужильный өөрөө ч нэгэн удаа хөнгөн цагаан ялтас олжээ. Тэрбээр Рудная голын ойролцоох зуслангийн газрыг ухсан аж. Хөрсний давхаргууд хүний гар хүрээгүй онгон зэрлэгээрээ байсан гэнэ. Эндээс олсон хөнгөн цагаан ялтасыг судлахад хоёр мянга гаруй жилийн настай болох нь тогтоогджээ. Гайхалтай нь хүн хөнгөн цагаан боловсруулж сурснаас хойш нэг зуун л дөнгөж өнгөрөөд байгаа шүү дээ. Тэгвэл хоёр мянга гаруй жилийн настай хөнгөн цагааны хайлшийг эх дэлхий дээр хэн үлдээв ээ?

Уг ялтас нь хэлбэр дүрсээрээ орчин үеийн ямар ч хийцтэй алилгүй, нүх, огтлоос байхгүй байсан гэнэ. Хэлбэр дүрс нь танил бус байхын зэрэгцээ, юунд зориулагдсан нь ч тодорхойгүй аж. Цаашдын судалгаа бүр сонирхолтой. Судалгааны дүн хоёр эрдэмтний хоёулангийх нь толгойг бүүр эргүүлж орхиж. Ялтасын 97 хувь нь хөнгөн цагаан, харин үлдсэн хэсэг нь кальц, төмөр, зэс, самари, тугалга, вольфрамын найрлагатай байсан гэнэ. “Бид энэ хайлшны талаар мэдээллийн судалгааны сангаас хайлт хийсэн. Гэхдээ үүнтэй төсөөтэй зүйл олоогүй. Өнөөдөр тодорхой болсон ганцхан л зүйл байна. юу гэвэл, энэ хайлшийг хүн бүтээгээгүй. ” хэмээн гайхаш тасарсан эрдэмтэн өгүүлжээ.

Ер нь дэлхийн ертөнцийн бус үзэгдэл илэрсэн тухай мэдээллийг албан ёсоор цуглуулдаг газар нь улс орнуудын цэргийн агаарын хүчин байдаг. Америк, Орос, Герман гээд л томоохон гүрнүүдийн цэргийн агаарын хүчнүүд аль эртнээс л олон тооны баримт цуглуулж ирсэн хэдий ч өнөөг хэр нь “маш нууц” зэрэглэлд байлгаж иржээ. 2010 оны 11 дүгээр сарын 11-13-ны хооронд Уругвайн цэргийн агаарын хүчнихэн үл танигдах нисдэг биетийн талаар анхны олон улсын конгресс зохион байгуулсан юм. Энэ конгресст Аргентин, Бразил, Чили улсын цэргийн албан хаагчид, эрдэмтэд, ҮТНБ-ийг нүдээр үзсэн гэрчүүд, “холбоо тогтоогчид” оролцжээ. Конгресст оролцон илтгэл тавьсан хүмүүсийн мэдэгдснээр 2012 он гэхэд хүн төрөлхтөн харь гаригийнхантай бодит холбоо тогтоож чадна гэж хэлцгээж байж. Харин ийм явдал болсон эсэх нь нууц.

Дашрамд сонирхуулахад цөөн тооны улс орнууд ҮТНБ-тэй холбоотой үзэгдлийг Засгийн газрын түвшиндээ тусгайлан судалдаг байна. Жишээ нь дээр дурьдсан Уругвай улс гэхэд л энэ ажлыг гуч орчим жил хийж байгаа гэнэ. Конгрессийг даргалсан хурандаа Ариэль Санчес өөрийн тэргүүлдэг CRIDOVNI хэсгийн ажлын талаар ярьжээ. Тус хэлтэс 2300 баримт цуглуулан 1200 баримтанд нь тусгай судалгаа хийжээ. Түүний өгүүлснээр 40 орчим тохиолдолд ямар ч тайлбар олоогүй гэнэ. "Тэдний ихэнх нь хараазүйн гажилт, пуучин, хиймэл дагуулын тусгал байж болох юм, гэхдээ бид өөр гаригийн биет гэдгийг үгүйсгэхгүй" хэмээн тэрбээр ярьсан байна. Уругвай улс бол энэ үзэгдлийг шинжлэх ухааны бааз суурьтайгаар судалдаг. Энэ тухай хурандаа Санчес тодруулан хэлээд 2010 оны долодугаар сарын 13-нд болсон үйл явдлыг ярьжээ. Энэ өдөр Монтевидеод хөл бөмбөгийн ДАШТ-д Уругвайн шигшээ баг дөрөвдүгээр байранд орсонтой холбогдуулан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж байх үеэр тэнгэрт үл танигдах биет харагджээ. Энэ объектын гэрэл зургийг авч мэргэжилтнүүд судлаад жинхэнэ гэрэл зураг гэдгийг батлахын зэрэгцээ, гэрэл зураг дээр “хагас дугуй хэлбэртэй, хүрээтэй” хэмээн дүрсэлсэн байна.

Уругвай хэмээх бяцхан улс ҮТНБ-тэй холбоотой томоохон шуугиан тарьж байсангүй. Гэхдээ уругвайчууд энэ “дутагдал”-аа өөрсөдөд нь “гуравдагч хэлбэрийн холбоо тогтоогч” байгаа гэдгээр “нөхөж байгаа” сурагтай. Энэ хүн бол Рафэль Уллоа хэмээх халзан, байнга хар шил, шуудай шиг хувцас өмсдөг халзан эр гэнэ. Тэрбээр 1988 онд харь гаригийнхантай холбоо тогтоосон бөгөөд үүнээс өмнө хоёр ч удаа ҮТНБ-ийг ажигласан хэмээн баталдаг аж. Анх удаа биет харсны дараа тэрбээр Mision Rahma хэмээх судалгааны бүлэг байгуулан Перу дахь Салто цөл рүү явж анхны уулзалт тэнд болсон байна. “Хөлөг ойролцоогоор 50 метрийн урттай, төчнөөн хэмжээний өргөнтэй байсан. Ягаан өнгийн холбоотой хагас дугуй хэлбэрийн гурван цагариг хөндлөн явж, нэг нь доороос нь орсон байлаа. Хөлгөөс гарч буй гэрэл ойр орчныг бүхэлд нь гэрэлтүүлж байсан. Харийнхан намайг хөлөг рүү оруулж Цолмон гаригаас ирсэн гэж хэлсэн. Тэд дэлхийн хүмүүстэй их адилхан байлаа. 2012 онд энхийн зорилгоор олуулаа эргэн ирнэ гэж хэлсэн. Сансар огторгуйд дэлхийтэй адилхан 400000 орчим иргэншил байдаг, тэдний оршин суугчид нь манай хүмүүстэй адил байдгийг би олж мэдсэн. Бидний дунд мэдээлэл цуглуулахын тулд илгээгдсэн харийнхны төлөөлөгчид амьдардаг. Би тэднийг таньж чадна” хэмээн Уллоа өгүүлжээ.

Уругвай улс харь гаригийнхныг эрчимтэй судалж эхэлж байхад харин америкчууд болон британичууд ҮТНБ судлахад чиглэгдсэн албан ёсны төслүүдээ хаажээ. Харин 1971 онд “Аполло-14” хөлгөөр сар руу аялсан сансрын нисгэгч Эдгар Митчел НАСА харь гаригийнхантай холбоотой байсан хэмээн хоёр жилийн өмнө мэдэгджээ. Түүний өгүүлснээр харь гаригийнхан “жижигхэн биетэй, том толгой, нүдтэй” аж. АНУ харь гаригийнхантай холбогдсон баримтаа жаран жил нууцалж байна хэмээн Мичел баталж байгаа юм. Нэгэн сонирхолтой баримт дурдахад 1986 оны тавдугаар сарын 19-нд Сан-Паулу болон Рио хотын орчимд тэнгэрт хэд хэдэн онгоцыг ҮТНБ мөрдсөн явдал юм. Үүний улмаас Бразилийн цэргийн агаарын хүчин болон агаараас эсэргүүцэх хамгаалалтынхныг нэн даруй бэлэн байдалд орсон юм. Бразилийн цэргийн агаарын хүчний комисс 1986 оны зургадугаар сарын хоёрны өдөр дүгнэлт гаргаснаас харахад диспетчер, нисэгч, “Синдакта-1” диспепчерийн аппаратын тайлан дүгнэлт зэргийг харьцуулахад хоорондоо бүгд адилхан, радарын заалтуудтай ч таарч байжээ.

Хүн төрөлхтөний соёл иргэншлээс түрүүлсэн харь гаригийнхны булш

2009 оны намар Төв Африкт эрдэмтэд нэгэн дуулиан тарьсан нь дор хаяж 500 жилийн өмнө оршуулсан харь гаригийнхны оршуулгын газрыг олжээ. “Булшинд 200 гаруй цогцос байсан, хачирхалтай нь цогцосууд маш сайн хадгалагдсан байлаа. Одоо бид тэднийг хаанаас ирсэн, яагаад олноороо үхэх болсон шалтгааныг тодруулахаар оролдож байна” Швейцарийн антропологч Уго Дети өгүүлжээ. Антропологчдын багийнхан Руандагийн ширэнгэн ойг судлах үеэр энэ гайхалтай олдворыг олсон байна. Анхандаа тэд эртний хүмүүсийн булшийг оллоо гэж бодож байсан боловч тэд хүн биш, мөн хүнтэй холбоотой зүйл гарч ирээгүй гэнэ. Бүх булшуудад таван цогцос хийсэн байжээ. Цогцоснууд ойролцоогоор хоёр метр 13 см хэмжээтэй, толгой нь тэгш хэмтэй биш, маш том, ам, хамар, нүд байхгүй байжээ. Тэд хоорондоо оюун санаагаараа алсаас харилцан ямар нэгэн биологийн радарын тусламжтайгаар сарьсан багваахай шиг орон зайг туулдаг байсан байх хэмээн эрдэмтэд таамаглаж байгаа аж. Түүнчлэн эдгээр харь гаригийнхан дэлхий дээр буусныхаа дараа үхлийн вирусээр өвчилсөн харь гаригийн десантын нэг хэсэг нь байсан гэсэн хувилбар дэвшүүлж байсан аж. Магадгүй харь гаригийнхан дэлхийн өвчинийг даах дархлаа байхгүй, энгийн үрэвсэлт өвчнөөр ч үхдэг байсан байж болзошгүй юм. Түүнчлэн харийн цэргүүдийн зарим хэсэг нь амьд үлдэж “эх орон” руугаа буцсан бололтой. Учир нь эрдэмтэд ойр орчмоос нь нисдэг биетийн ул мөр, үлдэгдлийг олоогүй байна.

Төгсгөлд нь хэлэхэд хэзээ нэгэн цагт хүн төрөлхтөн сансар огторгуй дахь цорын ганц соёл иргэншил биш гэдгээ хүлээн зөвшөөрөх цаг ирэх хэзээ нэгэн цагт ирэх бизээ. Ердөө л хүн гэдэг амьтан мэдэхгүй зүйлээ хүлээн зөвшөөрдөггүй, үгүйсгэдэг муу зангаараа харь гаригийн биетийг олж харсан хүмүүсийг ухаан солиотойд тооцож, хальс, дүрсэн дээр буусан баримтуудыг өөр өнцгөөс тайлбарлахыг оролдсоор байна. Гэтэл бидний оюун ухаан төгс, боловсролтой гэж боддог хүмүүс ч харь гаригийнхан байдаг гэдэгт итгэдэг. Ромын пап лам, Халимагийн Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов гээд л маш олон хүн бий. Тэр ч бүү хэл Кирсан Илюмжинов "харь гаригийнхантай уулзаж байсан, энэ талаар олон улс төрчидтэй ярилцдаг, тэд ч гэсэн уулзсан, харь гаригийнхан байдаг гэдгийг мэддэг хэдий ч ил гаргахыг хүсдэггүй" хэмээн өгүүлж байсан нь бас л нэгийг бодуулахаар.

Б.Болор-Эрдэнэ

5

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.**Зочин.   • 2018, 12 сарын 31. 11 цаг 40 минут

Орой нар жаргасны дараахан мөнгөлөг саарал, дээр доороос нь хөмөрч нийлүүлсэн хоёр таваг шиг шиг хэлбэртэй хоёр харийн хөлөг цувраад бага өндөрт явж байсан. Ийм харийн хөлөг байдаг бол мөн сониноо гэж бодож байлаа. Яагаад гэхээр яг тэр үед энэ явдал зүүдэнд болж байгаа юм шиг санагдсан

202.9.43.***Зочин   • 2018, 10 сарын 17. 19 цаг 55 минут

Unen uu

103.10.21.**Зочин   • 2017, 2 сарын 21. 0 цаг 49 минут

Bi 2014 oni havar selenge aimgiin baruun buren sumiin oirolfsoo huuteigee yvj bgaad hari hologtei taarsan ehleed tengert s useg shig durs garch bsnaa 2 gerel bolj salaad uraldaj bga yum shig urd hoinoo orj yvsnaa 1 genet salj manai mashinii deer irsnee od harvaj bgaa yum shig darhanii zugt yvaad ogson yum daa

66.181.190.***W   • 5 сарын 11. 2 цаг 56 минут

Darhanii zam asuugaa uy

59.153.112.**Зочин   • 2017, 3 сарын 27. 0 цаг 41 минут

Сонирхолтой юм

Улаанбаатар

12°C
Шөнөдөө 8° / Өдөртөө 23°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1420044Сэтгэгдэл: 543

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 46861Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 39360Сэтгэгдэл: 41

У.ОРГИЛМАА Уншсан: 31168Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 29449Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 10404Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 4995Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

Ш.БАТБОЛД Уншсан: 1400Сэтгэгдэл: 0

Нийтлэлч

Их сэтгэгдэлтэй

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.