Бидний тухайХамтран ажиллахСурталчилгаа байршуулахҮйлчилгээний нөхцөлХолбоо барих
Админ

Админ Тоймч

Нийт уншсан: 1612462Нийт сэтгэгдэл: 568

Гарц, шийдлийг олж харсан хүмүүсийн нэг Б.Төмөрчулуун

6-р сарын 9 | 17 цаг 27 минут

УИХ-ын сонгуулийн 53 дугаар тойрогт, Баянзүрх дүүрэгт 12 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Тэдгээр нэр бүхий эрхмүүдийн дотроос  МАН-аас нэр дэвшиж байгаа Батмөнхийн Төмөрчулууныг  хийсэн юмтай, хэлэх үгтэй  хүн гэж хэлэхэд болох байх.  Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахдаа  “Жанжин соёлын ордон”-г шинээр барьж, “Хаан хаалга”, Богд уулын арын 17,6 км зам, Цэцэг төв, 19-р хорооллын уулзвар, Нарны шинэ гүүрийг барьж, 22-ын товчоо, Нисэх  Яармагийн чиглэлийн олон урсгалтай замууд, Дүнжингараваас Улиастайн гүүр хүртэлх замыг барьж, Сүхбаатар аймагт  “Жаахан шарга” театр барьсан зэрэг санаж сэдэж, хамтран хэрэгжүүлсэн ажлууд олон бий юм билээ. Хэдийгээр НИТХ-д МАН цөөнх байсан ч, санаачлагатай, хариуцлага гишүүний зүгээс бусдад нөлөөлөх, үлгэрлэх боломж их байдгийг батлаж харуулсан нэгэн юм. Тиймээс ч түүнийг НИТХ-д илгээсэн сонгогчдын дунд шинэ эерэг хүлээлт үүсээд байгаа аж. Б.Төмөрчулууныг   хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээр сонгочихвол амьдрал хөрсөн дээр бууж хэрэгжиж болохуйц олон хуулийг санаачлах байх гэсэн эерэг хүлээлт иргэдэд байгаа талаар эх сурвалжууд хэлж байгаа юм.

Тэрчлэн Б.Төмөрчулуун нэр дэвшигчийн мандатаа авахдаа “Хүн ер нь бодлынхоо амьд тусгал юм шиг ээ. Би яг одоо ийм бодол зохиож байна. Тусгаар Монголынхоо төлөө тууштай тэмцэнэ ээ.  Түвшин сайхан сэтгэлтэй сонгогч дэмжигчдийнхээ хайрын хүчээр ялалт байгуулнаа” хэмээн хэлсэн байна. Ер нь бол Б.Төмөрчулууны хувьд өнөөгийн Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлууд хийгээд шийдлийг онилж харж чадаж байгаа төрд хэрэгтэй хүмүүсийн нэг гэхэд болох байх. Нэгэнтээ тэрбээр “Уул уурхайн мөнгө урвадаг юм байна. Ингэж урвадаг мөнгөөр улс орныг удирдаж болохгүй юм байна гэдгийг л харлаа. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Тавантолгой”, “МCS” гээд олон уул уурхайн компаниуд уул уурхайгаас мөнгө олж болно. Харин улс орон өөрийн мэдлийн өсөж үрждэг хөрсөө маш сайн ургуулж авах хэрэгтэй юм. Тухайлбал, Тэмээ, Хонины ноос, ноолуур, цагаан идээ, малын мах, төрөл бүрийн ургамалууд гээд ургуулж болох олон зүйл бий. “Сэргэн Мандалт”-ынхан яагаад хогоор юм хийж байгаагаа хэлье. Манай улсын хүн зон нь сэргэлэн, өвс ургамал нь сэргэлэн, хог нь хүртэл сэргэлэн байдаг. Өөрийн мэдлийн зүйлээ эхлээд тамиржуулах хэрэгтэй. Энэ нь манайх руу урсах одоо чангараад байгаа валют юм шүү. Тиймээс эхлээд өөрийн мэдлийн, уг гарвалаа тамир суулгах ёстой гэдгийг хэзээ ч бүү март. Холивол хог, ялгавал валют гэдгийг бид билгийн мэлмийгээр харж чадсан. Бидний дээр сууж байгаа хүмүүс уул уурхайг шүтэж болохгүй гэдгийг ойлгохгүй байгаа нь харамсалтай ойлгохгүй ч гэж дээ ойлгохийг хүсэхгүй байгаа гэвэл үнэнд ойрхон очно.” хэмээн хэлсэн байдаг.  Түүнчлэн бид цаашаа юу хийх ёстой вэ гэдэг дээр  “Хамгийн энгийн жишээ харж болно. Үндэсний үйлдвэрлэгч бол хаашаа ч явахгүй хэзээд байж л байна. Харин уул уурхайн лиценз эзэмшдэг ноён Жон гараад явчихна. Гэтэл гарч явахдаа манай төр засгийг муу хэлж байна. Муу байж болно. Гэхдээ засч залруулж, сайжруулаад явах хэрэгтэй байгаа юм. Гараад явсан гадныхныг эргээд ирээч гэхээр Онон туулын бэлчир, Алтай таванбогдын орой дээр чинь очиж алт ухна гэх маягийн нөхцөл тавьж гэдийгээд суудаг байж таарахгүй. Ийм маягаар Монголын эдийн засагт оролцож  байна. Гэтэл бид тэдний залийг мэдэхгүй энгэрээ сул тавиад өгчихөж болохгүй.

Бид “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг цөөн тооны ордуудаа л ашиглана. Хүн ам цөөн байна, тиймээс яарахгүй байна гээд алгуурлаж байгаагаа гадныханд харуулах хэрэгтэй. Тэгэлгүйгээр мөнгө оруулах гэж байгаа нь гээд байдаг баялгаа тавиад туучихаж боломгүй байгаа юм Харин одоо цаг алдалгүй эхэлсэн уул уурхайгаа жинхэнэ ёсоор нь өөриймшүүлж бойжуулж нутагшуулах хэрэгтэй. Өргөн, нарийн цариг гээд хүмүүс талцаад л үзэлцээд байх юм. Үүний цаад ганц нийлж байгаа зам нь бүгд нүүрсийг түүхийгээр нь зөөхөөр улайрч байна. Түүний оронд боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр боломжийг эрэлхийлэх ёстой.” хэмээн хэлснийг энэ дашрамд тодотгоё.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн

2

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.106.***Зочин   • 2016, 6 сарын 10. 14 цаг 42 минут

хэ ХЭ хэ ХЭ хэ ХЭ

59.153.115.**Зочин   • 2016, 6 сарын 9. 18 цаг 58 минут

Чааваас даа. Мэдрэлтэй юм.

Улаанбаатар

-22°C
Шөнөдөө -24° / Өдөртөө -9°
  • Шинэ тойм
  • Их уншсан

Тоймчид

Админ Тоймч Уншсан: 1612462Сэтгэгдэл: 568

Админ

Б.ТӨМӨРӨӨ Уншсан: 56174Сэтгэгдэл: 60

Нийтлэлч, спортын тоймч

Л.ОЮУ-ОД Уншсан: 45704Сэтгэгдэл: 44

У.ОРГИЛМАА Уншсан: 37362Сэтгэгдэл: 14

Тоймч, нийтлэлч

Р.ЭМҮЖИН Уншсан: 35269Сэтгэгдэл: 8

Нийтлэлч, тоймч

Д.ОТГОНЦАГААН Уншсан: 11752Сэтгэгдэл: 2

Сэтгүүлч, Тоймч

С.ОТГОНБААТАР Уншсан: 7484Сэтгэгдэл: 4

Нийтлэлч, тоймч

У.БАТТАМИР Уншсан: 2126Сэтгэгдэл: 0

Эрүүл мэндийн зөвлөх, нийтлэлч, тоймч

© 2015-2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.